Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэл, чирэгдлийг багасгана

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд хангалттай авч чадахгүй байна. Ард иргэдэд чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах гэж иргэд очер, дараалал хүлээн зогсч байна. Ихэнх эмнэлгүүд цахимаар цаг өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой хүртээмжтэй байлгах үүднээс “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа бид мэдэж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч болохгүй байгааг мэдэж байгаа. Тиймээс бүх эмнэлгүүд хоорондоо нягт уялдаа, холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр болон асуудлуудыг хэлэлцэн, яамны зүгээс юу анхаарах, яаж дэмжих талаар та бүхэнтэй нээлттэй хэлэлцэхээр энэхүү уулзалтуудыг хийж байгаа юм. Одоо бид эрүүл мэндийн салбарынхаа нэгж рүү орж ажиллах хэрэгтэй. Доор байгаа асуудлууд дээр ажиллаж, засч байж иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг болно. Салбарт маань чадварлаг эмч, мэргэжилтнүүд олон байна. Гэхдээ манай удирдлагууд зөв зохион байгуулалтаа хийж, ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамны зүгээс тулгамдаж буй асуудлуудаа эрэмблэн, санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн яригдсан асуудал болгоныг хэрхэн шийдэгдсэн, зөв зохион байгуулсан эсэх дээр би өөрөө хяналтаа тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдэлийг бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.58] 2020-08-28 04:50:46

улсын эмнэлэгт ажилладаг мөртлөө давхар хувийн эмнэлэгт ажиллах байдлыг наривчлан хуульчлах шаардлагатай байна,

ax [66.181.171.26] 2020-08-27 08:58:39

emnelgiin avilgaliig bolix xeregtei ard tumen xetsuu baina mungu ix nexdeg uguxgui bol emchilgee muu xiine gargaj orxinodoo

зочин [122.201.19.99] 2020-08-27 01:25:45

Хэдэн тэрбумаар сайд болсон хүн дээ Хүрэлсүх 60-тэрбумыг утгаар нь хэрэгжүүлсэн

Зочин [66.181.187.45] 2020-08-26 22:25:42

hungululttei em avdag jurmiig uurchilj ahmaduudad hundrelgui bolgoochee suuliin ued hungululttei emnii sanhuujilt zuvhun sar buriin 1 nd olgodood duusdag bolsnoor ahmaduud 1nd uureer 4 tsagt oocherlood zarimdaa emee ch avch chadahgui tohioldol zunduu bn

Зочин [202.9.40.171] 2020-08-26 15:04:52

Erhem ervvl mendiin saidad sonorduulah in.Mongold ervvl mendiin salbart oorchloh yostoi zvis olon bna. 1 olon jijig ijil vilchilgee yavuuldag gazruudiig negtgej chanartsi sudalgaa shinjilgeenii bag bvrdvvlj chanartai emchilgwe vilchilgee vzvvljeh 2. Ervvl mendiin salbart shudargaar gruped orohod yamar yamar onoshoor ordog bolohiig neelttei il tod baih. 3.

Э [203.91.115.47] 2020-08-26 14:48:07

Хээл хахуйл , их газар аваад хууль хэрэг - гуй б/ а

Зочин [103.26.194.98] 2020-08-26 14:08:03

сайдыг угтаж авдаг шиг хүлээн авах хэрэгтэй

ЗОЧИН [202.179.21.200] 2020-08-26 13:24:57

Нэн ялангуяа хөдөө орон нутагт эмнэлгийн туслалцаа авах тал дээр маш муу баяна.ЭМЧ НАР ӨВЧТЭЙ ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ АВАХ НЬ ГАЗАР АВЛАА.ХАГАЛГААНД ОРЖ ЧАДАХГҮЙ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА.ЯАГААД Ч ЮМ БҮҮ МЭД НОХОЙНД ХАЗУУЛААД ТУСЛАМЖ АВАХААР ЭМНЭЛГИЙН ХААЛГААР ОРОХДОО ОРООХ БООХ МАТЕРИАЛ БАЙХГҮЙ.ГАДУУР ЭМИЙН САН ОЙРХОН БАЙГАА ТЭНДЭЭСЭЭ БИНТ,АРИУТГАХ МАТЕРИАЛ АВЧ ИР ГЭЭД ЯВУУЛАХ ЮМ.

Зочин [69.253.43.151] 2020-08-26 13:17:51

Khudlaa pop tsarailsan sonin zuragtaas saldaggui baagii bnaa jiriin chadvarlag emcheer said tavi l daa

Зочин [103.26.193.21] 2020-08-26 11:41:08

САЙХАН ЯРИА. САЙХАН ЛООЗОН САЙХАН МОЛИГО 30 ЖИЛ Л СОНСЛОО. ОДОО ХАРАХ Л УЛДЛЭЭ.

Зочин [103.10.21.39] 2020-08-26 09:36:48

Сайд дарга нар САЙЖРУУЛНА ЗАСНА САЙХАН БОЛГОНО ...ХӨНГӨН ШУУРХАЙ ...ХУРДАН ТҮРГЭН ....Ердөө ч дээрдэж байгаа юм алга...Бага багаар юм хийж байгаа юм шиг ажиллахаа болиоч ээ ...НЭГМӨСӨН АРГА ХЭМЖЭЭ АВ ДЭЭД ЦЭГТ НЬ ХҮРТЭЛ ...ГАНЦ НЭГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН БОЛООД АРД ТҮМНЭЭ ХУУРЧ ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОДОГОО ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ.....Манайд мундаг эмч нар бий ....ТЭД ЭНЭ ИХ ХҮНД СУРТАЛ АВИЛГЫН ДУНДУУР өөрийн хөдөлмөр оюун ухаанаа дайчлан байж амжилт гаргаж яваа...Мөн ард иргэд ч ялгаагүй эмнэлгийн ХҮНД СУРТАЛ АВИЛГА ДУНДУУР МӨЛХӨН БАЙЖ ӨВЧИНТЭЙГЭЭ тэмцэж байна....ЭМ ийн салбарыг ГАНЦМӨСӨН САЙЖРУУЛААЧ...САЙД ДАРГА нар минь


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.