Т.Цолмонгэрэл: Төв аймгийн Жаргалант сумын иргэн бүр газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлнэ

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Жаргалант сум засгийн газраас тогтоосон газар тариалангийн бүс нутаг. Сумын нийт иргэдийн дийлэнх хувь нь газар тариалан эрхэлдэг. Сумын засаг даргын зүгээс газар тариалан эрхлэх хүсэлтэй сумын харъяат иргэн бүрдээ тариалан эрхлэх боломж олгохыг чухалчлан ажилладаг. Үүний үр дүнд Жаргалант сумын үржил шимтэй хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор нийслэлчүүдээ хангах. Тиймээс энэ удаагийн ярилцлагын зочноор Жаргалант сумын засаг дарга, аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Т.Цолмонгэрэлийг урилаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Баярлалаа.

-Төв аймгийн Жаргалант сум газар тариалангийн бүс нутаг. Энэ жил бороо хур тэгширсэн сайхан зун боллоо. Сумын хэмжээнд энэ жил хичнээн га-д төмс хүнсний ногоо тариалсан бэ?

-Төв аймгийн хойд 12 сумдыг тариалангийн бүс нутаг гэж үздэг. Тэр дундаа Жаргалант сум аймагтаа төдийгүй, улсдаа төмсний тариалалтаараа тэргүүлдэг. Манай сумын газар тариалан эрхлэгчид жилдээ 5000-6000 орчим га-д төмсний чиглэлээр тариалан эрхэлж, 80 орчим мянган тонн ургац хураан авч байна. Энэ жил нийт 8000 га-д төмс тариалсан. Ургац хураалтын ажил энэ жил эрт буюу наймдугаар сараас эхэлсэн. Манай сумын тариаланчид улсын төмсний хэрэгцээний 45 хувийг дангаараа хангадаг.

-Улсдаа төмсний тариалалтаараа тэргүүлдэг сумын тухайд тариалан эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд ямар ажил хийгдэж байна?

-Манай сум нийт 38 мянган га тариалангийн талбайтай жилдээ 12 мянган га-д нь үр тариа, 6-8 мянган га-д төмс тариалж байна. Энэ ч үүднээсээ Жаргалант сумын иргэдийг тариалангийн талбайтай болгоход түлхүү анхаарч ирсэн. Сумын харьяаллын бус иргэн аж ахуй нэгжүүдийн газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн газруудыг хурааж сумын иргэддээ эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1400 орчим га газрыг хурааж 150 орчим өрхөд тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн.

-Газар хураах асуудлыг яаж, ямар шат дараалалтайгаар шийдвэрлэдэг вэ?

-Тариалангийн талбай эзэмшигч нараас газрыг хуулийн дагуу хураан авахад шүүхийн маргаан үүсдэг. Үүссэн маргааныг шийдвэрлүүлэхийн тулд заавал өмгөөлөгч авах шаардлагатай байдаг. Нэгэнт тухайн газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа бол хуулийн хүрээнд хураан авч дараагийн иргэнд хуваарилан зориулалтаар нь ашиглуулах ёстой. Шат шатны шүүхээр л явна даа. Явдал суудал, зардал чирэгдэл их гарна. Энэ талын зардал мөнгийг ихэнхдээ хувиасаа гаргадаг даа. Сумын нийт иргэдийн эрх ашиг гэж байна. Би үүнийг шийдэх л ёстой гэсэн зорилгоор шүү дээ.

-Сумын иргэд ургацаа хурааж нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангахаас гадна сум орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэл эрхлэх боломж нөхцөл хэр байдаг бол?

-Төмсний тариалалтаа түшиглэн бид чипсний үйлдвэр байгуулах цаашлаад улсдаа анхны цардуулын үйлдвэрийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдээ боловсруулаад явж байна. Ингэснээр нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болохоос гадна ажлын байр нэмэгдүүлэх нөхцөл ч бүрдэх юм.

-Жаргалант сумын цаашдын хөгжлийн бодлогыг зөвхөн газар тариалангийн салбар гэж хараад байна уу?

-Манай сум газар тариалан, мал аж ахуй хослон хөгжиж буй сум. Цаашдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарч, түүнд чиглэсэн ажлыг шат дараатайгаар зохион байгуулах ёстой. Мал бүхий иргэд маань малын тоо толгойд бус чанарт анхаарах болсон нь мах сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хөшүүрэг болж байна. Иймээс эрчимжсэн мал аж ахуй, фермерүүдийг олшруулах, Улаанбаатарын иргэдийг цэвэр сүүгээр хангах зорилтыг тавиад байна.

ЖАРГАЛАНТ СУМ ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР ГЭР ЦЭЦЭРЛЭГИЙГ БҮРЭН ХАЛЖ ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРТАЙ БОЛСОН

-Сумын 6700 гаруй иргэний үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй авах эрх хэр хангагдаж байна ?

-Иргэдийнхээ хамгийн чухал эрхүүдээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд засаг даргын ажлаа авсан өдрөөсөө л улсын, орон нутгийн болон олон улсын хандив тусламж гээд олон эх үүсвэрээс төсөв хөрөнгө татаж сумандаа сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулсаар ажиллаж ирсэн. Сумын хувьд 1300 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-тай. 600 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт хамрагдаж байна. Дөрвөн баг тус бүр нэг нэг цэцэрлэгтэй, нийтдээ таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

-Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүд бүрэн хамрагдаж чадаж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Дөрвөн жилийн өмнө анх намайг ажлаа авахад цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүйгээс болж гэр цэцэрлэгүүдийг давхар ажиллуулдаг байсан. Хүүхдүүддээ боловсрол олгох үйл ажиллагааг тасалдуулахгүй гэж хичээн ажлуулдаг байсан ч гэр цэцэрлэгт олон эрсдэлт хүчин зүйл байдаг. Хүүхдүүд түлэгдэж гэмтэх, бороо ус цас шуурга гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсгэдэг байлаа. Иймээс энэ асуудлыг бүрэн шийдэхийг зорьж сумын төвийн цэцэрлэгийг 25 хүүхдийн багтаамжтай барилгаар өргөтгөсөн. Мөн хуучин сангийн аж ахуйн фермийн зориулалттай барилга дотор цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсныг шийдвэрлэж 2018 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгуулснаар 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгтэй болсон. Ер нь суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад УИХ-ын гишүүдийн дэмжлэг туслалцаа маш их байна.

Жаргалант сумын ЕБС-ийн тухайд 2002 оноос хойш засвар, үйлчилгээний ажил хийгдэж байгаагүй. 2019 онд төсвийн хуульд 500 сая төгрөгийн төсөв суулгаснаас энэ жил 250 сая төгрөгийн ажил хийгдээд байна. 2021 онд үлдсэн 250 сая төгрөгийн ажил нь хийгдэнэ. Энд нэг зүйлийг онцлоход сургуулийн сурагчид маань өвлийн хүйтэнд гадаа жорлонд бие засдаг асуудлыг бүрэн шийдсэн. Дээрх ажлыг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага, Мобиком корпорацид хандаж 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Үүний 45 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг Орон нутгийн “Тэн-Хун” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлсэн. Одоо хүүхдүүд маань хотын сургуулийн сурагчдын адил эрүүл ахуйн шаардлага хангасан 00-той болсон гэсэн үг.

-Сумын сургуульд дотуур байр хамгийн чухал. Алслагдсан багийн хүүхдүүд дотуур байранд бүрэн хамрагдаж чадаж байгаа юу?

-Сумын сургуулийн дотуур байр 70-аад оны барилгад үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр актлагдсан тул улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн дотуур байрыг шинээр барьж ашиглалтанд оруулан хүлээн авахад бэлэн болж байна.

-Дээрх хөрөнгө оруулалтуудаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа байгууллагууд ямар ямар хөрөнгө оруулалт татаж чадсан бэ?

-Эмнэлэг, сургууль, цагдаагийн газар, байгаль орчны газар, мөн сумын хогны үйлчилгээний авто машин, анх удаа суманд гал унтраах машины асуудлыг өнгөрсөн дөрвөн жилийн ээлж дараагаар бүрэн шийдсэн. Сумын алслагдсан багуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд хамгийн чухал зүйл бол унаа машины асуудал шүү дээ. Түүнчлэн ойн бүс нутгийн хувьд байгаль орчны байгцаагчид маань өдөр бүр цаг тутам байгаль орчноо хамгаалах, хулгайн мод бэлтгэл бусад зөрчилтэй тэмцэхэд машин унааны асуудал тулгамддаг байсныг шийдлээ. Ингэснээр манай суманд хулгайн мод бэлтгэлийн асуудал бүрэн зогссон. Нутгийн нийт ард иргэдийнхээ амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, олон нийтийн арга хэмжээгээр соён гэгээрүүлэх, нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх гэх чиглэлийн хүрээнд сумын Соёлын төвийн спорт заал, урлаг заал, ЕБС-ийн спорт заалыг бүрэн засварлалаа. Сумын төвдөө Бурхан багшийн цогцолбор байгуулсан нь сумын ард иргэд, хүүхэд залуучуудын очих дуртай газар болсонд баяртай байна.

-Цаашдаа та сум орон нутагтаа ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай сум газарзүйн байршлын хувьд Дөрвөн талаараа уулаар хүрээлэгдэж байдаг. Энэ нь хур бороо ихтэй үед сум үер усны аюулд өртөх эрсдэл үүсгэдэг. Иймээс үерийн далангийн зураг төсвийг гаргаж бэлэн болгосон бөгөөд эрх жилээс энэ ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнтэй болохоор зорьж байна.

-Иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна?

-Гудамж талбай бүрийг гэрэлтүүлэгтэй болгож камержуулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. 2018-2019 онуудад нийтдээ таван гэрлэн цамхагийг бий болгосон. Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс гэрлэн цамхаг бүрд камер суулгах ажлыг хийж байна

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭД УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУМААСАА АВДАГ БОЛСОН

-Улсын бүртгэлийн үйлчилгээ нэвтэрсэн сум гэж сонссон. Ингэснээр иргэдэд төрийн ямар төрлийн үйлчилгээ илүү ойртож байна?

-Тийм ээ. Улсын бүртгэлийн сүлжээг сумандаа нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд үл хөдлөхийн гэрчилгээ гэх мэт улсын бүртгэлтэй холбоотой бүх гэрчилгээг авахдаа аймаг, хот руу явах шаардлагагүй болж байгаа юм. Жаргалант суманд улсын бүртгэлийн үйлчилгээ нэвтэрснээр зөвхөн ганц манай сумын бус тойргийн таван сумын иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг манай сумаас авах бүрэн боломжтой болсон. Цаашид иргэд төрийн үйлчилгээгээ түргэн шуурхай ямар ч чирэгдэлгүй сумаасаа авах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж байна.

-Жаргалант сумын эдийн засаг, дэд бүтэц хэр хөгжиж байна?

-Дарханы зам ашиглалтад орвол шууд засмал замаар бүрэн холбогдчихно. 2009 онд Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой 25-км хатуу хучилттай замыг төв замтай холбох ажлыг бүрэн хийж дуусгасан. Энэ үед би сумын Иргэдийн Хурлын даргаар ажиллаж байсан. Цахилгаан эрчим хүчний хувьд Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх станцаас цахилгаанаар сумын бүх багууд хангагддаг.

-Орон нутгийн хөгжлийн сангийн зээл гэж бий, энэ зээл нь ямар зүйл рүү чиглэгдэж байна?

-Орон нутгийн хөгжлийн сангаас жилдээ 40-80 орчим сая төгрөгийн төсөв суманд төсөвлөгдсөнөөс ихэнх нь нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд зарцуулагддаг. Багийн иргэдийн санал асуулгын хүрээнд тухайн багт хэрэгтэй ажилд зарцуулагддаг гэсэн үг л дээ. Иргэдэд чиглэсэн төсөл, арга хэмжээний хувьд сум хөгжүүлэх сан гэж бий. Энэ нь жилдээ 100 орчим сая төгрөгийг хуваарилдаг. Жилдээ 10-12 төрлийн бизнесийн чиглэлээр зээл олгогддог. Иргэддээ өрхийн үйлдвэрлэлийг нь дэмжих зорилгоор 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг 1-3 жилийн хугацаатай зээл олгодог.

-Таны хувьд Сумын засаг даргаас гадна Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч. ИХТ хүн сумын засаг дарга байх давуу тал нь?

-Аймгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төслийг байнга хэлэлцэж байдаг учир мэдээлэлд ойр байдаг. Энэ хэрээр сум орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх үүднээс төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зээл тусламжийг татах, бусдаас үлгэрлэж шинийг санаачлах хэрэгжүүлэх гээд олон давуу талтай гэж би боддог юм.

-Сэтгүүлч миний урилгыг хүлээн авч өнгөрсөн дөрвөн жилийн ажил сум орон нутгийнхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа нутгийн иргэддээ тайлагнах энэ мөчид ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

А.Мөнхнаран


Сэтгэгдэл

irgen [66.181.161.13] 2020-10-09 12:03:52

irgedee ulaan tsaim moljchihood iim ym yrij ywdg shv

Зочин [66.181.161.71] 2020-09-11 02:50:47

ug ni bid oorsnoo gazraa hund tureesluuleed suuj baih estoi atal gadnii humuusees tureesleed tomsoo tarij bn end ue ueiin darga nariin zohitsuulalt muu bn ard tumnee geh setgel baihgui mongonii toloo baahan gazar ogood undesen orshin suugchuud 1ga ch gazargui bn uuniig ih yum hiisen geed bga yum uu tarialanch bish 07 ga bas ah duuseeree ogohgui gesen gazraa aesan bga uugan humuus 07 ch gui bn uuniig yu gej heleh uu

Zochin [66.181.179.87] 2020-09-08 14:40:38

Za minii hogshin bolioooo arai hiij ih zasagiig echneegeer arai chui togschood bolowsrol ntr gej hud hud shaahaa bolichih orlogch n hvrtel altnii ninja baisan n sayhan bizdee ta nar sumand tosowlogdson mongiig n huwidaa shaahaa l bolichih joohon ichih nvvrtei vnen bodit zuil yrin shuu

Зочин [202.126.88.210] 2020-09-10 03:39:51

Chi chin ymar uchirtai hun be ymiig dandaa uruugaar n bodoj bdag ooroo chadaagui bol duugai bai huniig oor chigee buu bod chamshig bodoltoi nohoi zantai humuus hezeech hurch chadahgui alban tushaal oilgovuu

Зочин [66.181.161.7] 2020-09-07 15:37:07

Hudlaa songuuli dohohoor iimerhuu ym hiihee bolio tgl gnt bi tgsen ingesen geed garaad irdin humuus harj l bgaa nuden deer ni yu yaaj oorchlogdoj bgaag

зочин [64.119.16.83] 2020-09-07 14:28:12

үнэхээр их ажил хийсэн шүү. Амжилт

Зочин [202.126.89.78] 2020-09-04 15:53:03

Amjilt

Bilegt [66.181.161.52] 2020-09-01 05:55:46

Omnoh uye bodwol ihiig hiijee ulam ih amjilt husie jingiin tsuwaa yawj l bdg zamiin nohod hutsaj l baidg shuu

Зочин [66.181.161.58] 2020-09-01 04:35:00

Hudlas yrihas icheech

Saikhnaa [43.242.243.173] 2020-09-01 02:00:58

Jargalant symiin xajyyd bdag xyatad ezentei ix xyrliin gishvvn nyamaagiin enkhboldiin xamaaraltai gegddeg altnii yyrxai symand jildee 150,000,000 / neg zyyn tawin say/ togrog ogdog gesen, ene mongo yund zartsyylagddag yum bol?

Иргэн [66.181.161.45] 2020-09-01 00:19:40

Хийж бүтээсэн зүйлс олон байна баяр хүргэе.Алдаа гаргахгүй хүн гэж байхгүй цаашид иргэдийнхээ төлөө улам хичээж ажиллаарай. ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ.

Зочин [66.181.161.14] 2020-08-31 22:44:14

Энэ 4 жилд манай засаг дарга боловсролтой залуу хүний хувьд сумын хөгжлийг их сайжруулсан баяр хүргье.

Иргэн [202.126.89.151] 2020-08-31 16:41:12

Сумын иргэд сохор бишдээ дүнгээ тавьцан бгаа та 2т

Зочин [202.126.88.210] 2020-09-10 03:42:38

Ta 2 min ih zuil hiiseen .bayr hurgie setgel oodrog bga ym shuu ta nar

Зочин [202.126.89.151] 2020-08-31 16:39:13

За 1 иймэрхүү сумын ард түмэн дүнгээ тавьцан бгаа та 2т

Зочин [59.153.113.222] 2020-08-31 15:27:37

Бөөн худлаа тоо ярисан улсууд хийсэн зүйл нэг ч байхагүй ядаж байхад бурхан барисан тэр нь ч хойшоо харсан хойшоо харсан бурхан энэнээс өөр байхгүй боловсрол бол нооль тэр орлоч дарга гээд байгаа хүн мүн бол хувьн сургуулын диплом авчихаад тэрнээ сургууль төгссөн гэж яриад ичээч

Зочин [202.126.88.210] 2020-09-10 03:51:24

Hooe teneg min zaisangiin burhan bagsh hoishoo harsan baidag chi ochij uzej nudee neegeere dandaa hudlaa hutsah ym.mederch amidar erguu min

Зочин [64.119.25.185] 2020-08-28 09:42:47

surguuli ashiglaltand oroh sain bna uwul mash ih huiten bdag sum shuu de huuhduudee surguuli geriin hi hoorond zuuchih awtobusig l shiidchihwel chi jinhene sumin zasag shuu de ard irged chin ch uuniig l harj huleej bga da tanai sum SAA d abtobus barij uilchilj bcan ahmad jolooch bna

Bat [59.153.114.186] 2020-08-28 03:03:28

Харьяаллын бус иргэдээс хурааж аваад өөрийнхөө сумынханд өгнө чихшиг. Муусайн оркууд минь бүгдээрээ л Монгол Улсын иргэд шүү. Танай манай гж хуцаад бвал УБ-т бгаа бүх оюутнуудаа аваад зайлаарай. Тэндээ очиж төмсөө тарьцгаана биз. Хуцдаг орк вэ.

Зочин [202.126.88.210] 2020-09-10 03:48:11

Hutsuulaad bga ork min chi lUB ruugai zail

Зочин [202.126.88.210] 2020-09-10 03:46:26

Heruulch ork min zugeer bai chi manai sumaas ovoo ih gazar avchee de tegeed huraana geheer shees chin goohih n uu gadnii humuusees gazara butsaaj avnaa ho.

Зочин [192.82.73.105] 2020-09-07 17:18:06

goy helsen

иргэн [64.119.26.157] 2020-08-28 02:16:32

Бүх аймаг сумуудийг тэндээ ажиллаж амьдрах боломоор нь л хангаж ажиллахад л болно .Өөрдөө далимдуулж битгий хулгайл.бүү илүү ид.зөв сайхан хөгжүүлийг өөртөө хатуу дэглэм дэг жүрамтай бай!!!!!!!!тэгэх л юм бол Монголчууд чинь ажилсаг хүмүүс!!!!!!!!ёстой сэргээдл ирнэ.

Зочин [66.181.161.92] 2020-09-01 00:20:59

ок


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.