А.Амбасэлмаа : Хоёр хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" 9-р сарын 1-нд 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүнд вирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-УБ-ын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй хүнд вирус илэрсэн. Монголд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 306 болсноос 296 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хөнгөн. Өнөөдөр 38 настай нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан
  • Тусгаарлах байранд буй 9 хүний давтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 75 хүний давтан
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 7 хүний давтан
  • Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79 хүний давтан
  • Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч нарын шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.