УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барилаа

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр УИХ-ын даргад НӨАТ-ын таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тэрбээр өргөн барьсныхаа дараа хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж гишүүн уг хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн саналыг авч чадаагүй, тиймээс шинэ УИХ байгуулагдсан учраас дахин өргөэн барьж гэдгээ мэдээллийн эхэнд онцоллоо. Мөн тэрбээр

“Дэлхий нийтээр тархаж буй цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд манай улсад ч мөн үүссэн. Өнгөрсөн хугацаанд “КОВИД 19” –ийн хуулиар Засгийн газраас 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжиж, иргэддээ хүрсэн бол гурван сая хоёр зуун мянган иргэндээ тэгш хуваахад хүн бүрт 1.6 сая төгрөг очсон байх ёстой. Харамсалтай нь байгаа оносон эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тийм учраас ард иргэд, аж ахуйн нэгжийн амьдралд дарамт болж байгаа НӨАТ-ын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг дээшлүүлэх боломжийг гаргаж өгч байна. Үүний үр дүнд 2020 онд нийт 2.7 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг авах ёстойгоос хууль батлагдвал ойролцоогоор нэг их наяд төгрөгийг ард иргэддээ буцаан олгох боломж бүрдэх юм.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор зарим зүйлийг Сангийн яам болон салбарын сайд эсэргүүцэж, татвар, төсвийн орлого багасна гэж тооцдог. НӨАТ-ын татвар 13 хувиар өсөх буюу өөрөөр хэлбэл 2.6 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон байгаа юм. Мөн энэ жил 37 хувиар орлого нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ НӨАТ-ын татвар орлогын татварыг илүү болгох боломжийг бүрдүүлдэг. Учир нь ард иргэд НӨАТ-ын баримтаа авч уншуулснаар далд орлогууд ил болж татварын орлого нэмэгддэг юм.

Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэхээс гадна төсвийн орлого буурахгүй. Дээрээс нь татварын орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.

Мөн НӨАТ-ын тухай ард иргэд 10 хувийг төлдөг гэдэг ойлголттой байдаг. Гэтэл нэгж бүтээгдэхүүнд талх бүтэхийн тулд яаж НӨАТ төлдгийг энд тайлбарлая.

Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахуунаа 10 хувийн НӨАТ төлж авдаг. Тэд тариа будаагаа ургуулчихаад гурилын үйлдвэрт 10 хувиа нэмээд өгдөг. Гурилын үйлдвэр нь талхны үйлдвэрт 10 хувиа нэмээд өгдөг. Талхны компани нь талхаа үйлдвэрлээд мөн л 10 хувиа өгнө. Тэгэхээр үйлдвэрлэлийн шат болгонд авч байгаа энэ НӨАТ бол зөвхөн 1090 төгрөгийн үнэтэй байгаа “Атар” талханд 109 төгрөгийн НӨАТ-ын татвар төлөх биш шат дамжаад авахаар 300-400 төргөгийн татварыг нэгж бүрт нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Ялангуяа энэ татвар алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд асар их хүндрэлийг дагуулж очдог. Тиймээс цар тахлын улмаас эдийн засаг хямарч, иргэдийн орлого буурсан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох нь хамгийн чухал шийдвэр гэж үзэж байна. Тиймээс энэ хуулийг шинэ парламент хэлэлцэн дэмжинэ гэдэгт найдаж байна.” гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:50:42

Ydnk8c http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.179.26.15] 2020-09-03 11:38:48

Өмнө УИХ-ын чуулганаар өргөн барьж байгаагүй билүү.

Зочин [202.9.40.140] 2020-09-03 07:11:15

НӨАТ ийг 5 хувь болгосон ч үйлдвэрлэгч борлуулагч үнээ 5 хувь буулгахгүй шүү дээ. Харин буцаан олголтоо 5 хувь болговол бодитой дэмжлэг болно доо....

talhan deer arail hudlaa avaad bnaa.. [192.82.78.15] 2020-09-03 01:09:23

buh hun tatvaraa tuldug bolchihvol ene NOAT hereg ch alga l daa.Odoohondoo bol NOAT buulgachihval nuguu hureltcdeggui tusuv ni nam suuh bailgui dee.tusuviin urelgen baidlaa bagasgaya.Ene ih halamjiin bodlogoo tanamaar yumaa.halamj jinhene ezendee hurch bgaa yu? hyanalt ni her baidag yum be? tatvar tuluhgui huviaraa yum hiideg baij halamjaas hunsee avaad l yavj baidag

зочин [202.131.245.69] 2020-09-03 01:00:13

НӨАТ гэхээсээ бүтээгдэхүүний өртөгт их хувь эзэлдэг цахилгаан, дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсан гэх мэт зардлуудын үнэ тарифыг шалгаж нягтлах хэрэгтэй. суурь үнэ, үйлчилгээний хөлс гэх мэтээр давхар ашиг орлого олж хэрэглэгчдийг шулж байгаа цахилгаан, дулаан, холбоо, орон сууцны үйлчилгээ өрхийн амьдралд ч сөргөөр нөлөөлж байна. Жил болгон урсгал, их засвар нэрийн доор стандарт хангахгүй труба сольдог ажиллагааг ч АТГ, ШӨХТГ, Тагнуул Аудит гэх мэт нь жинхэнээсээ шалгавал таарна.

Z [98.169.39.142] 2020-09-02 23:58:21

Ene zaluu tolgoi medleg saitai hun baina. Iim l zuil hiih humuus Ih Harald baih yostoi. Busness-uu dee daramtalj bish demjij baij uls, ediin zasag hogjino. Ene zaluug songoson toirgiinhon zov hunee songoson baina. Anujing songoson SonginoKhairkhanchuud bolovsroloo deeshluulj daraagiin udaa deelnii heenii huuli bish ediin zasag medlegtei hun songono uu!

Зочин [202.126.90.79] 2020-09-02 23:42:47

НӨАТ 5 % бүр 3 % болгохыг манай маш олон блага иргэд санал болгож байгаа, Энэ саналыг дэмжих хэрэгтэй

Зочин [103.26.194.191] 2020-09-03 04:08:04

Yes

Зочин [203.169.50.125] 2020-09-02 20:25:23

15% болгоод буцаалтаа 10% болгоё

Зочин [103.26.193.212] 2020-09-02 15:07:18

Манай монголд ямарч бизнес эрхэлсэн бодит байдал дээр ашиг хангалтгүй байдаг, татвар нь тэр олж байгаа ашигтай нь харьцуулахад хэт өндөр байдаг. Тиймээс бүх бизнес ядаж ашигтай явагдахад хэрэгтэй хууль санаачилжээ.

Зочин [82.200.42.42] 2020-09-02 15:07:15

5% болгохыг дэмжиж бн уул нь ноат бол татвар биш хяналтын систем илуу тологдсон ноатыг буцааж олгох естой аль ч улсад тийм бдаг энэ талхны жишээ арай худлаа бултэрсэн жишээ бнаа арай ийм маанаг гэж бодохгуй бн зугээр мангуу хар массд зориулж дэмжлэг авах гэсэн жишээ бх тэрнээс толсон ноатууд нь суутгагдаад л явна шуу дээ

Зочин [103.26.193.193] 2020-09-02 14:46:36

ЦААД УТГААРАА УЧИР МЭДЭХ ХҮМҮҮС ЭНЭ ПҮРЭВДОРЖИЙГ ИРЭЭДҮЙН ЁРӨНХИЙ САЙД БОЛОХ ХҮН ГЭДГИЙГ ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ. ҮГ БОЛГОНЫГ НЬ ОДООНООС АНХААРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ОДООГИЙН ЭНЭ ХҮРЭЛСҮХ ЭД НАР БОЛ ЗҮГЭЭР Л ҮЗЭГДЭЛ БУЮУ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БУЮУ ХЭН Ч БИШ ГЭДГИЙГ САНА.

Зочин [66.181.161.2] 2020-09-02 14:04:11

OK

Zochin [66.181.161.47] 2020-09-02 13:58:27

Буцаалт нь 5% байвал улсдаа ч, хүндээ ч хэрэгтэй

зочин [103.229.122.136] 2020-09-02 13:32:42

маш зөв байна

Зочин [202.55.188.90] 2020-09-02 12:58:47

10 хувь болгооч. дэмжиж бна.зөв

Зочин [103.26.194.191] 2020-09-03 04:10:00

Дүнкүү юм уу, одоо 10 хувь л бгаа шүү

Зочин [202.55.188.90] 2020-09-02 12:57:54

зав дэмжижбна

T [202.9.46.214] 2020-09-02 12:25:47

Thank you, danke, graze, hamsaamnida, shi shi, soyanara, спосиба, БАЯРЛАЛАА.

Зочин [103.212.119.25] 2020-09-02 11:53:48

Хонжвор гэсэн тэнэг үйлдлээ зогсоож ядаж 5% буцааж өгөөсэй. Үлдсэн 5% нь хаачих юм бол?

Ард [202.55.188.41] 2020-09-02 10:17:01

Зөв овоодоо

Ta [192.82.75.41] 2020-09-02 07:19:42

Зөв

bat. [202.9.46.106] 2020-09-02 07:03:38

mash zuv asuudal. jinhene bodit demjleg bolno.buh aj ahuin negj durtai tulnu.odoogoor dandaa hudlaa taila gargaj.end tendees shivuuldeg.

Зочин [66.181.178.77] 2020-09-02 07:02:22

Манай МАН - н парламентчид үг дуугүй дэмжинэ , МАН - н сонгуулийн амлалтад ч байгаа ... АН - н гишүүнээс ийм сайхан хууль өргөн барьж байгаад харамсч байна , унагаарай манайхаан ...

Зочин [202.126.89.34] 2020-09-02 06:45:12

Маш зөв энэ хүнийг дэмжицгээе.

Зочин [202.9.47.26] 2020-09-02 06:36:06

Ёстой зөв хуулийн төсөл. Монгол шиг улсад энэ маш зөв. Угаасаа хэрэглэгч төлдөг татвар багасгах нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Харин Том аж ахуйн нэгжийн татварыг өөр хэлбэрээр зохицуулах хэрэгтэй. Жижиглэн худалдаа үйлчилгээнд бол энэ яг тохирно.

dornod [139.5.218.67] 2020-09-02 09:58:44

zuv2 demjij bn

Зочин [202.179.24.16] 2020-09-02 06:11:01

Талхаар жишээ авахдаа буруу тайлбарласан байна. Гэхдээ 5 хувь болгохын төлөө нийтээрээ тэмцэх ёстой. НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг татвар. Эцсийн хэрэглэгч нь иргэн. НӨАТ нь Иргэний орлоготой уялдсан байх учиртай. Маш бага орлоготой мөртлөө 10 хувийн НӨАТ төлдөг улс орон Монголоос өөр байхгүй

ЖДҮ-Эрхлэгч [203.169.48.150] 2020-09-02 05:56:13

ЖДҮ-эрхлэгчдэд Бодитоор дэмжлэг болох ганц гарц шүү

Зочин [202.9.47.26] 2020-09-02 06:36:19

Дэмжиж байна.

Зочин [202.126.88.212] 2020-09-02 05:54:27

10%-раа байсан дээр Харин буцаалтийг 4% болговол жинхэнэ зөв систем болно

Зочин [202.9.47.26] 2020-09-02 06:37:04

Чи төсөвийн ажилтан байна даа.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.