ТӨРИЙН БАНК НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
НҮБ-с санаачилсан Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр-2020” өдөрлөг боллоо. Жил бүр болдог тус өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур зэрэг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод худалдаалдаг компаниуд оролцож байна. Харин банкуудаас Төрийн банк оролцон байгаль орчинд ээлтэй Ногоон зээлийн бүтээгдэхүүнээ энэ үеэр харилцагчиддаа санал болгож байгаа юм. Төрийн банкны Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээлд Цахилгаан халаагуур, Дулаалгын материал, Эко ариун цэврийн байгууламж, Сайжруулсан зуухны зээл багтаж байгаа аж. Харилцагчид дээрх зээлийг ирэх 11 дүгээр сарын 30 хүртэл 30 хүртэлх сараар, 50 хүртэлх хувийн хүүгийн хөнгөлөлт эдлэн сарын 0,75 хүүтэй авах боломжтой юм байна. Мөн Эко автомашин, Цахилгаан скүүтер, унадаг дугуй хөнгөлөлттэй зээлээр авах боломжтой аж.
Дээрхээс гадна Бага оврын цэвэрлэх байгууламж, Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон зээлийг Төрийн банкнаас харилцагчиддаа санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон 1800-1881-с лавлах боломжтой юм байна.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх