Гадаад Харилцааны Яамнаас Тээврийн Цагдаагийн албанд амны хаалт хандивлав

Aдмин / Нүүр

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улсын Нэгдүгээр эмнэлэгт тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албаны дэд дарга хурандаа С.Жавхланбаатарт Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар 10000 ширхэг амны хаалтыг гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.70] 2020-09-09 07:37:46

zamyn tsagdaa nar jiriin ued ch utaa tortgond ajillaj bna, mask baitugai uguh n zuitei alba, gadaad hergiin yam songuulitai yamar hamaatain, ugee bodmoor yum zarim n

Иргэн [182.160.38.17] 2020-09-09 06:59:23

Хардах юмаа мөн олов оо. Монголчууддаа зориулж явуулсан амны хаалт юм байгаа биз дээ. Тээврийн цагдаагийн албан хаагчид хамгийн их эрсдэлтэй орчинд ажилладаг монгол хүн учраас л өгч байна даг. Ойлгохгүй байна уу ... аа? Гадагш нь хандивлачихаа юу?

зочин [115.65.47.30] 2020-09-09 06:34:13

ГХЯ өөрсдийн хөрөнгө, мөнгөөрөө амны хаалт худалдаж аваад хандивлаад байгаа юмуу? эсвэл олон улсын байгууллага, гадаад орнуудаас, гадаадад суугаа монголчуудын ирүүлсэн хандивын амны хаалтыг өөрсдөө өгч байгаа мэтээр сонгуулийн өмнө шоудаад рекламдаад байгаа юмуу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.