УОК санхүүгийн боломжгүй 142 хүнийг хязгаарлалгүй авчрахаар ажиллана

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд ороод буй монголчуудад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Шадар сайд Я.Содбаатарт өнгөрсөн сард гаргасан. Энэ дагуу 300 сая төгрөгийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.

Уг шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

300 сая төгрөгийн хөрөнгийг зорилтот бүлэгт, нэн шаардлагатай иргэндээ өгөхөөр ГХЯ, гадаад улсад байгаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нэр нь тусгай үүргийн нислэгт орсон ч санхүүгийн боломжгүйн улмаас онгоцны билетээ авч чадаагүй 142 хүн байна. 9 сарын 14-ний өдөр Франкфуртээс ирэх тусгай нислэгт нийтдээ 15 хүний эх орондоо ирэх зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгох шийдвэрийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.

Өнгөрсөн 4-р сараас эхлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Прагийн нислэгийг оролцуулаад 215 иргэний эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардлыг гаргуулсан. Цаашдаа ч хамтарч ажиллахаар ярилцаж, өчигдөр дахин 80 хүнд эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардал олгох болсноо мэдэгдсэн.

УОК-ын шийдвэрээр олон улсын байгууллагатай хамтран бид аль болох 140 хүнээр хязгаарлахгүйгээр олон иргэнд тусламж хүргэхээр ажиллаж байна. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгөд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэхтэй холбоотой бүх шаардлагыг хангаж байгаа.


Сэтгэгдэл

Дорой монголчуудаа авчрах гэж байгаа бололтой [202.131.225.53] 2020-09-11 02:24:06

Гадаадад дампуурч, архичин - хар тамхичин болж, мурийтай тоглож, өвдөж, хөгширч, хогийн амьдралд орж, ах дүүгүй дорой монголчууд өчнөөн л байгаа ш дээ. Тэр хэдийг л нутагт нь авчирч өлбөрч үхэхээс нь наагуур юм болгох гэж байгаа биз. 142 хүнээр тэр нь тэгээд хязгаарлагдаж байвал боллоо.

Зочин [223.104.3.190] 2020-09-11 04:43:33

onchin orooson humuus hetsuu sh de.deeshee tenger hol dooshoo gazar hatuu gedeg shig.tiim humuustee l zoruilaasai.

Японоос [126.236.226.92] 2020-09-11 01:01:42

Үнэхээр хэцүү байгаа иргэдээ татаж авах нь зөвөө. Харин хамаатан саднаа бол хэцүү л юм. Авчираад карентин дууссаны дараа нь хөдөлмөрөөр нь нөхүүлж болох юм. Эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр ажлуулах газрууд байгаа л байх даа. Биеийн хүчид нь тохирсон ажлууд. Хүн хүч хүрэлцэхгүй ажлууд төрд байгаа л байх. Тэрэндээ туслалцуулаад байвал болохгүй юм баймааргүй л юм.

Зочин [192.82.70.152] 2020-09-10 23:30:48

Зорилтод бүлэг гээд хамаатан саднаа үнэгүй авчрах арга. Мөнгө төлөөгүй болхэнииг ч онгоцонд суулгахгүй байгаа. . Миат солонгосоос 1275000 нэг таолдаа авчирч байгаа.

Зочин [99.229.251.229] 2020-09-10 20:39:29

Зарим хүмүүс үнэгүй тусламжаар эх орондоо ирдэг, зарим нь бараг 4000 доллар зөвхөн нисэх тийзэнд төлж гэртээ ирж бна, энэ шударга зүйл үү????!!!!

Зочин [64.119.18.77] 2020-09-10 11:33:24

Заа энэ ч нэг л биш болоод явчихав уу даа...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.