Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Нүүр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр (2020.09.10) тохиож байна.

Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Энэ жил 25 дахь жилдээ энэхүү өдөрт зориулсан хүндэтгэл, ёслолын арга хэмжээг улс орон даяар зохион байгууллаа.

Энэхүү өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга - Бодлого, үйл ажиллагааны менежер Б.Саруул, Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо болон нийслэл, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2 дахь заалтад тусгагдсан 500.0 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

иргэн [59.153.113.18] 2020-09-11 02:17:31

Өөрдөө хэлмэгдүүлчихээд.Өөрдөө иым юм хийгээд зогсдог та нар Хэнвэ чааваас!!!!!!!!!

Гэнэн хонгорууд хэдэн хувь байсан бол??? [202.131.225.53] 2020-09-11 02:10:42

Битгий тэгэж хэл. Хувьсгал хийчихээд дараа нь яахаа мэдэхээ больсон үе байсан. Нэг хэсэг нь Орос шиг хөгжьеө, нөгөө хэсэг нь Хятад, Япон шиг хөгжье гээд л байсан байх. Нэг бүлэг нь нөгөө бүлгээ зайлуулж байж л өөрийн өөрчлөлтийг хийх байсан. Шууд хэлмэгдсэн ч хүн байгаа, гэтэл дунд нь учраа олохгүй явж байгаад гэндчихсэн хүмүүс ч байсан. Түүхэнд хүн бүр ухаантай яваад орчихдоггүй, зарим нь хавсарганд нь арчуулчихдаг. Тэр л хэцүү.

Зочин [202.9.46.128] 2020-09-10 23:40:49

Хэлмэгдэгч гэж дээ. Тэр үед хятадуудын гар хөл болж яваад баригдаад буудуулж үхээ биз. Яг өнөөгийн АН МАН-ын эх орон ард түмнээсээ урвасан урвагчид шиг урваж шарваж явсан нөхдүүд биз.

Мөнхжаргал [192.82.76.52] 2020-09-12 15:31:24

Үхширсэн коммунист байна даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.