Голомт банк Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай санхүүжилтийн гэрээ байгууллаа
Голомт банк харилцагч үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн өсөлтийг дэмжих зорилгоор Лихтенштейн улсын Enabling Qapital AG хөрөнгө оруулалтын сантай 5 сая долларын 3 жилийн хугацаатай зээлийн гэрээг энэ сарын 2-нд байгууллаа. Энэхүү гэрээг байгуулсан нь Голомт банкны хувьд олон улсын түншлэлээ өргөжүүлэхээс гадна тогтвортой санхүүжилтийн зарчмыг эрхэмлэдэг байгууллагуудтай хамтран ажиллах замаар дунд болон урт хугацааны санхүүжилтийн шийдлийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч харилцагчдадаа санал болгож, улмаар бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон ач холбогдолтой зүйл болж байна.
Enabling Qapital AG Лихтенштейний Раггелл хотод байрладаг, хэрэгцээтэй газарт нь санхүүжилт олгох, хөгжиж буй эдийн засгийн санхүүгийн системд оролцож чадахгүй байгаа хүмүүст санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг сурталчлах үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байгууллага юм.
Голомт банк нь Монгол Улсын банкны системийн тэргүүлэгч банкны нэг бөгөөд 2020 оны 6-р сарын 31-ний байдлаар 6 их наяд төгрөгийн активтайгаар байгууллага болон жижиг дунд бизнес, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Голомт банк нь харилцагчдынхаа тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих зорилгын хүрээнд төрөлжсөн санхүүжилтийн шийдлийг бий болгохоор ажиллаж байна.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх