Сумдад 1200 толгой хуц, ухна нийлүүлэв

Aдмин / Орон нутаг

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Цэцэг, Дөргөн суманд үзэмчин үүлдрийн 800 хуц, алтайн улаан үүлдрийн 400 ухна нийт 1200 толгой мал нийлүүллээ.

Хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр бол мал аж ахуйн салбар юм. Тиймээс орон нутгийн малчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн малын үүлдэр угсааг сайжруулах зорилтын хүрээнд “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж байна.

Энэхүү төслийн хүрээнд дээрх сумдад нийт 1200 тоо толгой мал нийлүүлж, сүргийн бүтцийг сайжруулахад бодит дэмжлэг үзүүллээ.

Ингээд дөрвөн сум тус бүрт үзэмчин үүлдрийн 200 хуц, алтайн улаан үүлдрийн 100 ухна олгож, өнөөдөр холбогдох албаныханд хүлээлгэн өгөв. Ингэснээр сумын удирдлагууд малчдад тусгай хуваарь, зохион байгуулалтын дагуу нийлүүлэх аж.

Үзэмчин үүлдрийн хуц нь чийрэг биетэй, жил тойрон бэлчээрээр маллахад нэн сайн зохицсон, тэсвэртэй, мах-өөхөн ашиг шим сайтай зэрэг олон давуу талтай. Харин алтайн улаан үүлдрийн ухна нь ноолуурын чиглэлийнх гэдгээрээ онцлогтой.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ “Шинэ хөдөө” төслийн хүрээнд улсын төсвийн 400 сая төгрөгийн санхүүжилт зарцуулжээ. Цаашид бусад сумын малчдыг дэмжих, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.20] 2020-09-10 23:47:51

Дарга нар цус сэлбэхгүй байна гэж байгаа юм уу, юу гэх гээд байгаа юм болдоо

Зочин [203.91.115.43] 2020-09-10 09:51:46

Малчдын цусыг сэлбэх арга бас бодох хэрэгтэй. Хөдөөд цус ойртолт гамшиг болж байгаа. Манай хуц ухна, гахай тэргүүт дарга нар нэгийг бодох байгаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.