Дулааны тоолуурыг суурилуулах, ашиглахтай холбоотой сургалт болж байна

Aдмин / Нийгэм

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүдэд дулааны тоолуурыг суурилуулах, ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж байна.

Энэхүү сургалтыг нээж Эрчм хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан үг хэлсэн юм. Тэрээр сургалтад оролцогчдод Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, Засгийн газрын 144 дүгээр тогтоолын талаар мэдээлэл өглөө.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг тоолууржуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ үед тоолуур суурилуулах, дулааны тоолуур, хэмжих хэрэгсэлд тавих шаардлага, стандарт, суурилуулах үед анхаарах асуудлууд, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш нар, Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “УБДС” ТӨХК-ийн Хэмжүүр хяналт, баталгаажуулалтын алба, дулааны тоолуур борлуулагч компаниудтай хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.190] 2021-03-30 15:18:28

Энэ овгоныг тэтгэвэрт гаргаачээ 70 нас хурсэн шуу дээ залуу хумууст зайгаа тавьж огох хэрэгтэй

Зочин [66.181.190.196] 2021-03-09 12:34:11

Энэ казакаа аваад оор юм тавиачээ арай юмаа

Зочин [66.181.187.159] 2021-03-05 08:15:26

Танайх энэ казак хогшин эрийг бараг 4 сар суртчиллаа одоо боль доо

зочин [202.21.108.193] 2020-09-12 04:37:20

тавих асуудал тийм ч чухал биш, гол үнэн зөв тоолуурын заалтаа авч шударгаар бичилтийг гүйцэтгэх ёстой. Гэтэл цахилгаан дээр үндэслэлгүй 10-30 Квт цагийг дур мэдэн бичдэг. Яг тэрэн шигээ юм болох вий дээ. Тэгээд энэ тлейхан чинь үнэ нэмээгүй гээд байсан биү дээ. Үнэн хэрэгтээ 10-30 квт цагийг дур мэдэн яагаад нэмдэг вэ гэхээд 110 квт дээш хэрэглэсэн тохиолдолд үнэ нь нэмэгддэг юм байна лээ. Тэгээд айлын заалт дээр дур мэдэн нэмээд улаан цайм луйвар хийнэ. Ер нь айл болгон өөрийн цахилгааныхаа хэрэглээг хянаж байхгүй бол хэнэггүй байх юм бол сард 1000-5000 төгрөг заавал илүү төлдөг юм билээ. Тэгээд очоод асуухаар манайх алдагдалтай ажилладаг гээд арьсаа хамгаална. Ёстой бүдүүлэг. Тэдний алдагдалтай ажиллаж байгаа нь иргэний буруу биш ш дээ.

Зочин [43.242.243.246] 2020-09-11 14:11:48

haanaas avah yaj batalgaajuulah hediinees tavih ve,.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.