Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 11-ны 20 цагаас 09 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:45:38

kx7AUJ http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.