Цагдаагийн байгууллагаас "Хичээл эхэллээ" нэгдсэн аян өрнүүлж байна

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бүс орчимд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

"Баруун гарын дүрэм" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтан нартай уулзалт зохион байгуулж, яриа танилцуулга хийсэн.

Холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран " Сургуулийн бүс" MNS6444:2014 стандартын хэрэгжилтийг хангах, тэмдэг тэмдэглэл, хайс хашлага байгаа эсэхэд үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр 34 сургуулийн удирдлагад хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдэл бүхий сургууль, цэцэрлэг орчимд конторын алба хаагчдыг тодорхой цагуудаар давтамжтай гаргаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулхад тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхэд гэмтсэн осол үйлдэгдсээр байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Oogi [66.181.161.83] 2020-09-15 05:06:51

Hvvhed geltgvi tom hvnig ch dairchh gd bn shv de shaardlaga tawihaar f vseg helehin dund huru gargahin jolooch narig yaj soeltoi bolgoh we tsagda vvn dr yaj ajilaj bn we!?baynbvrdees tosgoni owooru ugusdug gerlen dohion dr nogoon assan ch zogsohgui yum gar huluuru sanuulj bj garahgui bl dairah gd bn nadad naaldaal zogsolo mash olon murgvvlsen dohioldol ene gerlen dohion dr bolood bn tsagda ene dr neg bodoh bolson yum bishv


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.