Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан

Aдмин / Нийгэм

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй “2020 он гарсаар Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг дөрвөн аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан. Нийслэлд энэ тохиолдол бүртгэгдээгүй. Холбогдох албаныхан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс онцгой анхаарч ажиллаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 17 дуудлага бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор иргэд галлагаагаа зөв хийхэд анхаарах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах нь зөв” гэв.

Гал түймрийн 17 дуудлагыг төрлөөр нь ангилбал:

  • Хувийн өмчит байшин-5,
  • Монгол гэр -1
  • Автомашин -2
  • Цахилгаан хэрэгсэл -1
  • Хуулийн этгээдийн өмчит ил задгай хогийн цэг -1
  • Орон сууцны хогийн цэг-3
  • Шар өвс – 3
  • Чингэлэг -1

Цахилгаан холболтыг буруу хийх, үнс нурмаа ил задгай асгасан, цахилгаан ашиглалтын ачаалал ихэсгэсэн нь гал түймэр гарах гол шалтгаан болж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-09-25 08:28:16

саарал байшин шатаасай.

Зочин [66.181.168.131] 2020-09-24 07:34:53

Umnu ni ingej ugaartaj baisan ymuu, shahmal tulshnees bolood ingeed bnuu todorhoi medeelel ugch baimaar ym, hudlaa ted eden hun uursdiin buruugaas l gej hutsah ym


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.