Киргизийн Ерөнхийлөгч огцорч буйгаа мэдэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс оронд үүссэн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан үг хэллээ.

“Өчигдөр Жогорку Кенеш засгийн газрын бүрэлдэхүүнийг баталж, би холбогдох томилгооны талаарх ерөнхийлөгчийн зарлигуудад гарын үсэг зурсан хэдий ч энэ бүхэн хурцадмал байдлыг намжаасангүй. Намайг даруй огцрохыг шаардсаар байна. Одоогийн нөхцөл байдал хоёр талын мөргөлдөөнд хүргэхэд ойрхон байна” хэмээн тэрбээр хэлжээ.

"Цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд төрийн ордныг хамгаалахын тулд зэвсэг ашиглах ёстой. Ийм тохиолдол цус урсах нь гарцаагүй. Өдөөн хатгалгад автахгүй байхыг би талуудад уриалж байна. Миний хувьд Киргиз дэх энх тайван байдал, улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал бүхнээс чухал. Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг би хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” хэмээн Сооронбай Жээнбеков мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Аймхай төрийн тэргүүнээсээ болж киргизууд амьд явах баталгаагүй боловш. [202.131.225.53] 2020-10-16 10:34:18

Энэ хүн огцорсны дараа иргэдийн цус асгарвал яах уу? Хэний командаар төрийн цагдаа, дотоодын цэрэг, арми хөдлөх юм бэ? Ерөнхийлөгч гэдэг хүн чинь ямар үүрэгтэй юм бэ? Ерөнхийдлөгчийн албан үүргийг хийж чадахгүй юм бол юүгаа хийж Ерөнхийлөгч болсон юм? Одоо тэгээд гудамжинд байгаа иргэд засгийн эрхийг хэрэгжүүлэх юм уу? Ягшдээ! Хариуцлагаас зайлж бултсан аймхай киргиз уу, энэ чинь!

Зочин [202.179.25.151] 2020-10-15 13:02:20

Энэ бол жинхэнэ эр хүн.

Зочин [122.201.21.18] 2020-10-15 14:44:16

Муу эр.ийм үед төрийг удирдлагагүй болгож бна.ардуудыг эмх цэгцэнд оуулах ёстой. Цэрэг цагдааг бүгдийг хадөлгөж үймээний толгойлогчдыг баривчлах ёстой.хурдан дарахгүй бол маш олон хүний амь эрсдэнэ. .

Иргэн [192.82.76.81] 2020-10-15 12:36:19

Хувиараа бизнес, үйлдвэрлэл хийж чаддаггүй юмнууд төрийн албанд орох гээд үймээн зохион байгуулдаг.

ЗОЧИН [64.119.23.165] 2020-10-15 11:56:41

ТӨР ЗАСАГТ ЛУЙВРААР ГАРСАН МАН-ЫН ӨМНӨХ, ОДООГИЙН СҮРЭГ ХУЛГАЙЧДАД ЭНЭ ТОМ СУРГАМЖ ШҮҮ, ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГАЛД ИДЭГДСЭН, ИДЭЖ УУЖ ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ИЙМ СҮРЭГ ХУЛГАЙЧИДТАЙ ТӨР ЗАСАГ МУ-ЫН ТӨР ЗАСГИЙН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. АРД ТҮМЭН НЭГ БОСВОЛ ТЭДЭНД АЛДАХ ЮМ ЮУ Ч ҮГҮЙ, ОЛЖ АВБАЛ БҮГДИЙГ, ТӨР ЗАСГИЙГ Ч ЭРГҮҮЛЖ, ЭРГҮҮЛЭН АВЧ ЧАДАХ ШҮҮ.

Зочин [77.111.245.11] 2020-10-16 00:35:41

demjij bna

Зочин [150.129.140.88] 2020-10-15 10:11:53

mongolin zamaar orloo

Иргэн [139.5.219.203] 2020-10-15 10:03:10

Энэ үгийг Белорусын Лукашенко сонссон болов уу. Үлгэр аваасай.

Зочин [124.158.109.140] 2020-10-16 04:57:24

лукашенко үүний дэргэд хатуу самар. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ганц Белорусс бүх үйлдвэрийн газраа ажиллуулсаар ирсэн... Үүнд нь дургүй улс орон байгаа...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.