Улсын онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын

дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын баг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Ажлын багт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд багтаж, сургалтыг онол, дадлага хослуулан танхимаар болон цахимаар явуулж байна.

Тус сургалтад Хэнтий аймгийн төрийн болон ТББ-ын 100 орчим төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.