БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-аас энэ оны гуравдугаар улиралд 48 хүн БНСУ-д дүрвэн ирсэн гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, 2020 оны 7-9 дүгээр сард 23 эрэгтэй, 25 эмэгтэй дүрвэн иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ихээхэн буурсан бөгөөд 2019 оны гуравдугаар улиралд уг үзүүлэлт 226 байжээ.

БНАСАУ энэ оны эхнээс “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналтыг чангатгасантай холбоотойгоор дүрвэгчдийн тоо ийнхүү буурсан байх төлөвтэй байна.

Үндэстнээ нэгтгэх яамны мэдээлснээр, БНАСАУ-аас БНСУ-д энэ оны эхний улиралд 135 хүн, хоёрдугаар улиралд 12 хүн дүрвэн иржээ.

www.montsame.mn

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.