Б.Бат-эрдэнэ: Яам, тамгын газрын байшингууд нь таван одтой зочид буудал шиг. Энэ тансаглалыг зогсоо

Aдмин / Улстөр

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.


Б.Бат-Эрдэнэ: Төсвийн үргүй зардлыг бууруулах, ялангуяа дарга нарын тансаглалтай холбоотой төсвийг хэдий хэмжээгээр бууруулав. Миний бодлоор дарга нарын тансаглалыг 30 хувиар бууруулах боломжтой гэж харж байна. Дарга нарын тансаглал хэрээс хэтэрсэн. Яам, тамгын газрын байшин барилгуудыг хар л даа. Таван одтой зочид буудал шиг л байшин барьж байна. Энэ халдвар аймаг, орон нутагт хүртэл халдаад байна.

Ч.Хүрэлбаатар: 2021 оны төсөвт урсгал, зардлыг нэлээд танасан. Цар тахлын үеэр төсвийн тодотголын үеийн 130 орчим тэрбумын зардлыг танасан. Ирэх оны төсөвт ч төдий хэмжээний мөнгө танасан. Хөрөнгө оруулалтын янз янзын л зардал бий. Хөрөнгө оруулалт тусгахдаа хөдөө орон нутгаас санал авдаг. Энэ дагуу хөрөнгө оруулалтын зардал тусгагддаг.

www.24tsag.mn А.Сүх


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.33] 2020-10-25 07:55:07

Монгол хүн амны билгээр гэхэчээр та нар юм л бол үхэнэ мөхөнө гэдэг арчаагүй бодлоосоо салцгаа ийм ургасахаач болицгоо.Энэ идэж уугаад байгаа хэдэн малаа бүгдийн зайлуулаад хөгжиж болийш дээ

Зочин [139.5.217.45] 2020-10-25 00:43:25

Аажмаар бид мөхөл рүүгээ гулгаж явна арчаагүй мөнгөны боол болсон удирдагч байгаа болхоор эх оронч манлайлагч төрдөг ч болоосой ...

Зочин [192.82.74.182] 2020-10-24 03:38:03

Төр өөртөө бөйшин барихыг хоригоё, төрд байгаа бүх машиныг хувьчилъя. Зайлшгүй байх цөөн тооны машины жагсаалтыг гаргаж номер уддугаарын дэвсгэр өнгийг өөрчилье. Хэрэгцээт зүйлсээ хувийн хэвшлээс түрээсээр хэрэглэдэг болгоё.

Зочин [66.181.184.71] 2020-10-22 15:54:11

Нутагтаа юм хийгээчээ дурак аа. Олон жил сонгогдлоо. Хамгийн хөгжил муутай зам гэж там болсон газар байх юм

Зочин [202.126.89.98] 2020-10-22 14:23:50

Төр ямар олигархын байрыг дүүргийн захиргаануудад түрээсэлдгийг зарлаачээ. Дандаа төрийн мөнгөөр барьсан байшингууд төрд нь буцааж түрээлүүлээд л сайхан шуналтангууд байх юм аа

Зочин [202.126.90.140] 2020-10-25 12:28:57

Энэ үнэн юм бол засаж залруулаач. Худал юм бол энэ хүнд хариуцлага тооц.

Зочин [192.82.78.231] 2020-10-22 09:35:53

Turiin yamdin baishin barilga bol harin ch sain sahan goy tansag urt idaan hugatsaani edelgeetei buh bat bh yostoi shu

zochin [202.131.225.197] 2020-10-22 08:56:18

за тэр байшин барилга ч дүүрч гэхэд ядаж 570,200 авч унахыг зогсоогоочээ. Муусайн шуналын бузрууд хэзээ ууж идэж дуусахын байган.

Зочин [203.217.139.243] 2020-10-22 07:55:18

Миний үеийнхэн яахав, удахгүй тэтгэвэрт гараад яваад өгнө. Энд ажиллаж буй өчнөөн залуу охидууд хар залуугаасаа даарч бээрээд ажиллаж байна. Эрүүл мэндэд нь эрсдэлтэй. Энэ хүүхдүүд ийм хүйтэн өрөөнд тэтгэвэрт гартлаа 20,30 жил яаж ажиллана даа.

зочин [203.217.139.243] 2020-10-22 07:51:06

Манайд дарга анги, жирийн ажилтан 2-ын ялгаа тэнгэр, газар шиг. Би нэг их сургуулийн ажилтан, аймаар хүйтэн, өмхий үнэртэй /доогуур нь бохирын шугам явдаг/ өрөөнд өдөрт 8 цагаар сууж, чичирч дагжин, тень залгаж нэг юм ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн татвар 30 жил төлсөний ч хэрэг алга. Үйлдвэрчин ядаж ажилтнуудын ажлын байрны орчинг хараад, захиргаанд санал хэлж болноо доо. Хамтын гэрээ гэж нэг юм байгаа ш дээ. Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс татвараа буцааж авмаар байна. Өөрийнхөө төлөө, ажилласан жилээ таслахгүйн тулд л ажиллаж байгаа болохоор гүрийж байна. Тэтгэврийн насаа болохоор ум хумгүй зайлах минь зүгээр.

Зочин [66.181.184.71] 2020-10-22 15:56:42

Өөрөө нэрээ нуугаад бичиж байхаар тэр их сургуулийнхаа удирдлагад хэлж шаардаач. Хулчгар хог вэ

Зочин [202.126.88.138] 2020-10-22 07:50:34

худлаа камерийн өмнө попроод байлгүй наад хэлсэн үгнийхээ араас явж ажил хэрэг болгоочээ бөх гуай

Иргэн [192.82.65.47] 2020-10-22 07:45:28

УБ хотын дүүргүүдийн байрыг хар л даа. 10 давхараас илүү маш том байшингууд барих юм. Тэгээд л төрийн албан хаагчдын тоог улам нэмэх юм

уншигч [119.40.98.177] 2020-10-22 07:38:17

Зогсоо гэж хэлээд зогсохгүй ээ , бүр шалгаж үзээд байгууллагаар нь зарлах хэрэгтэй. Ард иргэд ядуу, зарим нь хог дээр байхад дарга нар тансаглаад яахав дээ. Нэг л их ярьсан шүүмжилсэн улсууд, ажил хэрэг болгоочээ. ярьсаар байтал дэлхин хамгийн ядуу орны нэг боллоо

Зочин [117.136.38.125] 2020-10-22 07:24:21

qqqqq.zov zov.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.