Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд шаардлага хангаагүй хэрэглэгч хамрагдахгүй

Aдмин / Нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Тодруулбал, Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд цахилгаан хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдох юм.

Хөнгөлөлтөд дараах шаардлагыг хангасан айл өрхүүд хамрагдана :

  • Баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх.
  • Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх.
  • Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.
  • Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна.
  • Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.145] 2020-10-30 04:27:40

баталгаажсан өдөр шөнийн тарифт тоолуурыг хаанаас авдаг яаж тавиулах талаар мэдээллээ өгөөч хорооны ажилтнууд айл өрхүүддээ сайн танилцуулж хэлж өгөхөд яадаг бнаа юу ч хийдэггүй хүмүүс бна шүү

Зочин [202.9.46.220] 2020-10-29 10:08:35

тарифф гэж юуг хэлдэг юм болоо мэдэх хүн байна уу.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.