ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийгөө тусгаарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний халдвартай хүнтэй хавьтсаны улмаас өөрийгөө тусгаарлахаар болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

“Би “COVID-19”-ийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнтэй харилцсан болох нь тогтоогдсон. Миний биеийн байдал сайн байна. Шинж тэмдэг илрээгүй, гэсэн хэдий ч би ДЭМБ-ын протоколын дагуу ойрын өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллах бодолтой байна” гэж тэрбээр бичжээ. Коронавирусний тархалтыг хязгаарлахын тулд бүх шаардлагыг тодорхой дагаж мөрдөх шаардлагатай байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал онцлон тэмдэглэсэн байна.

Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 46 сая гаруй хүн халдвар авч, 1.19 сая хүн нас баржээ.

www.montsame.mn

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.