Трамп саналын хуудсыг дахин тоолох асуудлаар шүүхэд гомдол гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн кампанит ажлын баг болон Жоржиа мужийн Бүгд найрамдах нам пүрэв гаригт тус мужид тоологдоогүй саналын хуудсыг дахин тоолох асуудлаар шүүхэд гомдол гаргажээ.

Трампын сонгуулийн кампанит ажлын орлогч менежер бөгөөд ахлах зөвлөх Жастин Кларк Жоржиа мужийн Чатэм тойргийн шүүхэд гаргасан гомдлынхоо талаар "Ерөнхийлөгч Трамп болон түүний баг хууль дээдлэх ёсыг сахиулж, үндэстний сайн сайхны төлөө тэмцэж байна. Жоржиа мужийн хуульд иргэдийн шуудангаар өгсөн саналын хуудсыг сонгуулийн санал тоолох байран дээр санал авах өдрийн 19:00 цагаас өмнө авчирсан байх ёстой гэж маш тодорхой заасан байдаг" гэсэн юм.

Түүний хэлснээр Жоржиа мужийн Чатэм тойргийн санал авах байранд санал хураалт хаагдсаны дараа буюу 19:00 цагаас хойш шуудангаар илгээсэн 53 саналын хуудас орж ирсэн бөгөөд бусад саналын хуудастай холилдон тоологдсон болохыг Бүгд найрамдах намын сонгуулийн ажиглагч баталж байгаа аж.

Жоржиа мужид санал тоолох процесс үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тус мужид нэр дэвшигчдийн саналын зөрүү маш ойрхон болж ирээд байна. Доналд Трамп одоогийн байдлаар 16 электорал санал бүхий Жоржиа мужийн санал өгсөн иргэдийн 49.6 хувь буюу 2.43 сая саналтай Байденаас ердөө 0.4 хувийн илүүгээр тэргүүлж байна.

Мөн Доналд Трампын сонгуулийн баг Мичиган болон Пеньсилван мужуудад санал тооллогыг зогсоох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Трампын багийн шүүхэд гаргасан өргөдөлд "Манай ажиглагчдын оролцоогүйгээр Мичиганд санал тооллогыг эхлүүлсэн. Тиймээс тус мужийн саналыг дахин тоолох боломж олгохыг шаардаж байна" гэжээ. Гэсэн ч Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден аль хэдийн 16 электорал санал бүхий Мичиган мужид ялалтаа баталгаажуулаад байгаа билээ.

Харин Пеньсилван мужийн хувьд Трампын хуульчид лхагва гаригт АНУ-ын Дээд шүүх шуудангаар илгээсэн саналын хуудсыг тоолохтой холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийг буцаасан явдал нь Ардчилсан намын хөндлөнгийн оролцоотой байсан гэх гомдлыг гаргасан байна. Доналд Трампын баг Пеньсилван мужийн Кийстоун тойрогт Ардчилсан намын албаны хүмүүс санал тооллогын процессыг Бүгд найрамдах намын ажиглагчдаас нуухыг оролдсон болон шуудангаар урьдчилан санал өгсөн иргэд санал авах өдөр сонгуулийн байранд ирж дахин санал өгөх явдалд ялгах тэмдэг, тэмдэглэгээ, нотлох баримт хангагдаагүй тохиолдолд санал хураалт явуулахаар болсон гэх хоёр асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Үүнээс гадна Жой Байден ялалт байгуулсан Аризона мужийн Марикопа тойргийн сонгуулийн төвийн гадаа Трампын дэмжигчид цуглаж, эсэргүүцлийн жагсаал хийсэн явдал гарсан байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр тухайн үед ямар нэгэн эмх замбараагүй байдал огт гараагүй бөгөөд иргэд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Мөн Аризона мужийн эрх баригчид нийтийг хамарсан жагсаал үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж, хяналтыг чангатгаад байгаа гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.itoim.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.238] 2020-11-06 02:01:51

энэ жил сонгуульд ээлгүй жил юмаа.Нэг ч өөдтэй болсон нь үгүй

ОД [192.82.76.135] 2020-11-05 18:48:25

ЁО ЭНЭ ТЭНЭГИЙН ЦАРАЙГ ХАРАХАА ХЭЗЭЭ БОЛИХ БОЛ ОО

Зочин [192.82.64.251] 2020-11-05 16:03:22

Монгол маягаар ажиллабал самраад л гараад ирэх юм байна Зевлехуудээ манай хунд гарын улс терч гэх мэргэжлийн нехдуудээс авсан бол

Зочин [64.119.24.96] 2020-11-05 16:54:39

Монголд гараар тоолж байхад ийм булхай их гардаг байсан байхаа

Зочин [66.181.185.104] 2020-11-05 13:36:46

Бас л Пүтин луйвардчихаа биз?Ккк

mo [202.131.243.190] 2020-11-05 12:00:34

Manai har hairtsagiig tureeseer hereglehgui dee Naidvartai sh dee

Эмгэнэл [202.9.46.246] 2020-11-05 11:55:05

Өнгөрсөн 30 жилд америкийн ардчилалд монгол улс засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, оюуны тусгаар тогтнолоо бүрэн алджээ. Одоо монголд хил хязгаар орон зайн тусгаар тогтнолоос өөр юу ч үлдээгүй.

би [192.82.76.135] 2020-11-05 11:53:57

зүгээр л зайлаа

Зочин [202.9.46.246] 2020-11-05 12:02:28

Fuck you

Зочин [202.9.46.246] 2020-11-05 11:39:59

Хуурамч ардчилал бохир заль мэх гэдэг чинь энэ дээ. Үнэхээр шударга бус луйврын сонгууль боллоо америкийн ард түмэн эсэргүүцэх хэрэгтэй.

Зочин [192.82.64.251] 2020-11-05 16:03:48

манайх шиг тэ

Зочин [202.126.89.190] 2020-11-05 11:52:36

Төрийн төлөө огтоно боож үхлээ юу

Зочин [64.119.18.26] 2020-11-05 11:23:04

ene chin enkhbayar uu


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.