БНАСАУ Байдены ялалтын талаар мэдэгдэл хийгээгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

ПЁНЬЯН. /Yonhap/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай саналын тоог Жо Байден авч, Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй энэ үед БНАСАУ энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Д.Трамптай гурван удаа түүхэн уулзалт хийснээр хоёр талын харилцаа нягт болсон үед Пёньян АНУ-ын сонгуулийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийхгүйгээр анхааралтай ажиглаж байгаа бололтой байна.
Д.Трампын хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Ж.Байденыг ялалт байгуулснаас хойш хэд хэдэн зарга мэдүүлээд байгаа юм.

Даваа гаргийн өглөөний байдлаар БНАСАУ-ын “Rodong Sinmun”, Солонгосын цахилгаан мэдээний агентлаг зэрэг төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүд болон суртал ухуулгын хэвлэлүүд хоёр улсын харилцаанд томоохон өөрчлөлтийг авчрах төлөвтэй байгаа Ж.Байдены ялалтын талаар мэдээлээгүй байна.

БНАСАУ-ын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд “COVID-19”-тэй тэмцэж буй улсынхаа хүчин чармайлтын талаарх хэд хэдэн мэдээг өнөөдөр нийтэлсэн боловч сонгуулийн дүнгийн талаар огт дурдаагүй байна.

БНАСАУ нь АНУ-ын сонгуулийн дүнгийн талаар тийм ч эрт мэдээлдэггүй байна. Тус улс 2008 онд Барак Обамаг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хамгийн хурдан хугацаанд мэдээлж байсан нь хоёр хоногийн дараа байжээ. Мөн Б.Обамаг улиран сонгогдох үед түүний ялалтын талаар дөрвөн өдрийн дараа мэдээлж байжээ.

Мөн Д.Трампыг 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдох үед “Rodong Sinmun” сонин хоёр өдрийн дараа мэдээлж байсан боловч ерөнхийлөгчийн нэрийг дурдахгүйгээр шинэ засаг захиргаа хэмээн тэмдэглэсэн байсан юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.