БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур. Нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход мөн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн Энэтхэг-Монгол хамтарсан сургууль байгуулах ажил амжилттай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэлээ.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Гужарат мужийн амбан захирагч байхдаа хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, үлгэр жишээ хөгжил бүхий хотыг бүтээн босгосон. Иймд энэхүү хоттой харилцаа тогтоож, туршлага судлах хүсэлтэй байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлэн, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дэмжиж байгаагаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд талууд бүх талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган, том төслийг амжилттай эхлүүлж чадсан шигээ том хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

эдийн засгч [66.181.179.70] 2020-11-10 05:06:31

Таван толгойд хөрөнгө оруулалт хийнэ гэж баахан татвар төлөгчдийн мөнгө үрэн таран хийж, ямарч үр дүнгүй ажил хийсэн. ТҮҮНИЙ НИЙСЛЭЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ИХ МӨНГӨ ҮРЭХ НЬ ДЭЭ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.