Саналын хуудасны тооллого үргэлжилж байгааг дэлхийн удирдагчдад сануулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны тооллого хараахан дуусаагүй байгааг Америкийн гадаад бодлогын газар бусад улс орны удирдагчид сануулж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.

Дэлхийн удирдагчид Ардчилсан намын гишүүн Жозеф Байденд сонгуульд ялсанд нь баяр хүргэж буйтай холбогдуулан асуусан асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна. Ийм байдлаар холбоо тогтоохыг хүлээн зөвшөөрч буй эсэхийг түүнээс асуухад, Ж.Байденд баяр хүргэхээр удирдагчид утсаар холбогдсон бол хэвийн асуудал. Гэсэн ч зөвхөн нэг ерөнхийлөгч, нэг Төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдал хариуцдаг нэг бүлгийн ажилтнууд байдаг гэдгийг мартах ёсгүй хэмээн М.Помпео ярьжээ.

Бусад орны төлөөлөгчидтэй холбоо тогтоох явдлууд

Ж.Байден болон бусад улс орны төлөөлөгчдийн хооронд тогтоосон холбоо хууль тогтоомжийг зөрчиж буй эсэхийг АНУ-ын Хууль зүйн яам шалгана гэж М.Помпео хэлжээ.

"Бүгд Найрамдах намын гишүүн Дональд Трамп төрийн тэргүүн болсны дараа ч АНУ-ын 44 дөх ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны төлөөлөгчид олон улсын тавцанд идэвхтэй хэвээр байсан. Ийм үйлдэл нь Д.Трампын засаг захиргаанд баримталдаг чиг шугаманд зохицохгүй. Тэдний үйлдэл нь америкчуудын ашиг сонирхолд нийцээгүй юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Сэтгэгдэл

Enhkee [108.185.209.97] 2020-11-11 04:16:11

Biden аль нэдийн гарсан .

Hmmmm [202.9.40.178] 2020-11-11 03:54:30

80 шахсан зөнөг өвгөн хар самган 2 арай л эрт баярлаад бн даа. Болоогшй ш дээээ

Зочин [103.212.117.192] 2020-11-11 06:29:03

Тэр үнэн. Хар хятадын гар хөлүүд.Трамп хар хятадын вирусын довтолгоонд хариу цохилт сайн өгөөсэй.

Зочин [202.9.46.20] 2020-11-11 03:25:46

Трампыг дэмжигчид илүү олон байх шиг байсан. Гэвч Байден сонгуулийн үр дүнг гаргахгүй олон хоног удаашруулж энэ хугацаанд өрсөлдөгчийнхөө саналыг өөртөө авсан.

Зочин [103.212.118.217] 2020-11-11 02:50:27

Байден баярлах болоогүй ээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.