Вануатуд “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

ПОРТ-ВИЛА. /Xinhua/. Вануатуд “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар, “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан 23 настай эрэгтэй АНУ-аас Сидней, Окленд хотоор дамжин арлын Вануату улсад энэ сарын 4-нд иржээ. Уг эрэгтэйд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд нийслэл Порт-Вила хотод тусгаарлагдах хугацаанд ийнхүү халдвар илэрчээ.

“Халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Түүнтэй ойр байсан бүх хүнийг тусгаарлана” гэж Вануату улсын Эрүүл мэндийн сайд Боб Лафман өнөөдөр мэдээлжээ. Мөн тэрбээр улсын хэмжээнд одоогийн байдлаар хөл хорио тогтоох шаардлагагүй байгааг тэмдэглээд, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ уриалсан байна.

Вануату “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тул энэ оны гуравдугаар сард хилээ хаасан боловч саяхнаас иргэдээ эх оронд нь авчрах нислэгүүдийг хатуу хяналттайгаар хийхийг зөвшөөрчээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.