Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ

Aдмин / Хууль

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.

Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.

Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.