Энэ сарын 19-ний Франкфурт-Улаанбаатар тусгай нислэгийг цуцаллаа

Aдмин / Хууль

Энэ сарын 19-ний өдөр төлөвлөгдсөн байсан Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын улмаас УОК-ын даргын шийдвэрээр тодорхойгүй хугацаанд цуцлагдсан байна.

Одоогийн байдлаар дараагийн нислэгийн тов гараагүй бөгөөд нислэг цуцлагдсантай холбоотой нарийвчилсан мэдээллийг тодорхой болмогц мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.