А.Амбасэлмаа: Улаанбаатарт 7, Сэлэнгэд 3, ХӨСҮТ-ийн эмч, сувилагч 7 хүн халдвар авсан

Aдмин / Эрүүл мэнд

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол арваннэгдүгээр сарын 14-ний байдаар 416 болоод байна.

Тэгвэл үүнээс хэд нь дотоодод гарсан халдвар болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатарт тээврийн жолоочтой холбоотой 7, Сэлэнгэ аймагт 3, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтэн 7 хүн бүртгэгдсэн байна. Үлдсэн халдвар нь зөөвөрлөгдөн ирсэн” гэсэн мэдээллийг өглөө.