Зах, худалдааны төвүүдэд заавал үнэ бичиж тавих, хэрэглэгчдэд ил тод байх шаардлага хүргүүлж байна

Aдмин / Хууль

Зах, худалдааны төвүүдэд заавал үнэ бичиж тавих, хэрэглэгчдэд ил тод байх шаардлага Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас хүргүүлж газар дээр нь арга хэмжээ авч байна. Үнээ тавихгүй учраас цаг, үзэмж, нийлүүлэлт зэргээс шалтгаалж үнийг байнга өөрчилж хэлж байна. Мөн 115 дугаарт гомдол мэдүүлж байгаагаас харахад сошиалаас хараад бухимдсан, зурагтаар тэгж ярьж байна, хамаатны хүн сая мах авсан чинь ингэсэн байна гэх баталгаагүй мэдээллүүд өгч заавал шалгахыг шаардаж байна. Гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд 50% - 60% нь батлагдахгүй, худал мэдээлэл байна. Бид цөөн хүнтэй ачаалал ихтэй ажиллаж байгааг минь хүндэтгэн иргэний үүргээ биелүүлж эх оронч байхыг хүсэж байна. Бид гомдолыг заавал баталгаажуулах авахаас өөр аргагүй байдалд орлоо.