Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй

Aдмин / Нүүр

Монголд ганцхан өдрийн дотор бүгдээрээ маскаа зүүж, автобусны буудал хүнгүй болж, хүүхдүүд гудамжинд тоглохгүй болов. Монголчууд бидний цусанд удирдуулж сурсан ухаан урсаж байна. Ийм ард түмнийг удирдахад амархан. Гэтэл дэлхийд юу болж байна гээч, Энэтхэгт иргэдээ саваадаж байна. Америкт дэлгүүрээ тонож байна. Орост өвчтөнүүдээ зөнд нь хаяж байна. Хятадад үнэн хэрэгтээ юу болж буйг дэлхий мэдэхгүйд хүрэв. Европ бол үгэнд орохоо байсан ард түмнээ “Ковид хэмээх бактерлогийн дайн эхэллээ” хэмээн сүрдүүлэн дарж авч байна. Харин монголчууд бид бол дэг журамтай, сахилга баттай байна. Ийм нөхцөлд бид хальж болохгүй, бас жижгэрч болохгүй. Зүгээр л мөрөөрөө амьдарцгаая. Ингэхийн тулд ямар байх ёстой вэ.

Бидэнд ухаалаг удирдлага, сайн зохион байгуулалт, Төрийн шинжлэх ухаанч хандлага, байр байрандаа яс тас байх шинж чанар чухал. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг юм байж болохгүй. Таван хоног яс тас гэртээ сууцгаая. Халдвар хамгааллын зөвлөмжийг нь яс тас сахин биелүүлье. Бүтэн жил шахуу тэсч чадсан монголчууд таван өдөр юу байхав. Одоо монголчуудын хамгийн их хүлээх ганц сайн мэдээлэл бол таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар бууруулах шийдвэр гарлаа” гэсэн мэдээ байх ёстой. Үүний төлөө л хичээцгээе. Энэ мэдээлэл зарлагдах хүртэл элдэв үймүүлсэн мэдээлэлд автах хэрэггүй. Хэрэвзээ таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг цааш нь сунгах боллоо” гэвэл төрөөс халдварын тархалтыг таван өдөрт багтааж, хумин авч чадаагүй юм байна гэсэн албан ёсны ойлголт болох юм. Энэ бол эмгэнэл...

Халдварыг нэгэнт дотроо алдсан нь тодорхой болохоор одоо бүх зүйл ердийн биш. Дэлхий нийтээр энэ үеийг туулж байгааг ойлгож халдвартай хамтдаа, зэрэгцэн оршихоос өөр аргагүй. Нэг ч монгол хүнийг алдаж болохгүй учраас өөрсдөд байгаа гэгээн сайхнаа ярьж, сэтгэлээ цэлмээж сууцгаах нь зөв. Жишээ нь, “Монгол Улс бусдаас ялгаатай нь хүн амын нягтаршил бага учраас хээр хөдөө рүүгээ тараад алга болно. Жишээ нь, миний хувьд хотод нөхцөл байдал хэцүүдвэл Өвөрхангай руу давхиж очно. Тэнд дургүй хүрмээр байвал сум руугаа давхина. Суманд тээртэй байвал хөдөө гэртээ очоод хэдэн адууныхаа захад эхнэр хүүхэдтэйгээ хэвтчихнэ. Тэгээд өглөө оройд овооны орой дээрээс утсаар хот руу ярьж, хов базсан шигээ цагийн байдлыг харна” ч гэдэг юм уу, эсвэл зуслан дээрээ хоолоо хангалттай бэлдэж очоод бүгчихнэ... гэх шиг нэг талаас хэнэггүй ч гэмээр, боломжиндоо итгэсэн, сэтгэл санаагаа өөд нь татсан байдалтай байцгаах хэрэгтэй. Нэгэнт тулаад ирсэн зовлон бэрхшээлийг даваад гарах сонголт нь энэ мэтээс эхлэх хэрэгтэй. Дэлхийд Монгол Улс л зах хязгааргүй их нутагтай, тэр их газар нутгийн хаана ч хүн амьдрах нөөц боломжтойг харах хэрэгтэй. Тэрнээс ямар Сахарын элсэн цөл, Сибирийн их тайга руу зугт гэж байгаа биш. Монголын говьд, их хээр тал, хөвч хангайд хүн амьдарч болохгүй юу байгаа юм. За энэ бүхэн бол нэг талын өөдрөг төсөөлөл.

Нөгөө талаас өнөөдөр иргэн бүр үнэн зөв мэдээлэлд ойр байх нь чухал. Ингэж гэмээнэ таны тархи оюун итгэл үнэмшлээр дүүрнэ. Амьдралаа эрсдэлд оруулахгүйн тулд чи супер амьтан байх албагүй. Зуу зуу, мянга мянган хүн таны аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгааг та бид харцгааж байна. Хичнээн зуун эмч сувилагч, Онгцгойгийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхан, Цагдаагийн албан хаагчид, Тагнуул хүчнийхэн, салбар мэргэжлийн хүмүүс, мянга мянгаараа зөвхөн таны аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зогсож байгааг сана, хүндэл, тэднийг хайрла. Тэд бүгдээрээ тань шиг хань ижилтэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй хүмүүс. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбар найрагчийн үгийг сана. Тэд бүгдээрээ вирустэй тэмцэж байна. Бүгдээрээ бактерлогийн дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин зогсож байна. Тэдний хажууд иргэн таны гэртээ байж, гэр бүлээ халамжлах нь жаргал юм. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ өвчин хэрвээ миний ээжид, эхнэрт, миний хүүхдэд халдвал юу болох вэ гэдгийг өглөө бүр сана. Дээр нь нэмж хэлэхэд бидний хэнд маань ч дэлгүүр доторх бүх хоол хүнс, мах гурил хэрэггүй. Бидэнд жаахан хүнс байхад л хангалттай. Тэр жаахан хүнс чинь агуулах агуулахаар дүүрэн байгааг өнөөдрийн төр засгийн удирдлагууд цаг минут тутам бидэнд мэдээлсээр байна. Юунд нь санаа зовсон юм. Үүний оронд энэ боломжийг ашиглаад өөрсдийгөө хувь хүний хувьд хөгжүүлэхэд анхаар. Боломжтой байгаа зүйлс дээрээ төвлөрч өөртөө өөрчлөлт хий. Суралц, ном унш, подкаст сонс, шинэ хобби, эсвэл ур чадвараа ахиул, шинэ жороор хоол хий, хөгжим тоглож сур... Гэртээ байж бусдаас зайгаа барих нь нийгмээс тасарсан гэсэн үг биш. Технологиор дамжуулан бид хэнтэйгээ ч харилцаа холбоо үүсгэх, бусдад алсаас дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдрийн хөл хорионы түвэгтэй нөхцөлд найз нөхөд, гэр бүлдээ халамж, анхаарал тавих нь хамгийн аз жаргалтай чухал үйл хэрэг болоод байна шүү. Энэ бүхэн монголчууд бид бүгдийн итгэл найдвар, зорилго, утга учрыг өдөөж чадна.

Ялангуяа залуу хүмүүс гэртээ байх хэрэгтэй байна. Тэд настай хүмүүст энэ вирусийг халдаах магадлалтай. Та бид чинь ээж аавдаа аминаасаа илүү хайртай биз дээ. Болж өгвөл 65-аас дээш насны хүмүүстэй битгий уулз. Би одоо ээж аавыгаа, эмээ нараа харахыг маш их хүсч байна. Гэхдээ ингэхгүй байх нь тэдний төлөө хийж буй хамгийн зөв үйл гэж бодож сууна. Хүссэн хүсээгүй настай хүмүүсийн дархлаа суларсан байдгийг хэн хүнгүй мэднэ.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ПҮРЭВИЙН ХАШЧУЛУУН


Сэтгэгдэл

zochin [202.9.46.156] 2020-11-17 09:11:39

turd khulgai nuurelsnii gaig iim khund ued irged l uurch zovj b.na daa..

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:35:08

Hyamhvv zahiral bolon sodbaatar ontsgoi komissinhond talarhal ilerhiilii.mash sain hungun shyyrhai medeelleer hangaj bgaa narangerel j nuguu neg emegtei n hen bilee dee ta nart ajliin amjilt hvcii.

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:26:01

Horio talisnii hvchind tarhalt ydaan 1.2 oor nemegdej bma shvv gadaad yls orond heden zyy myangaar haldvar tarhaj bna sdee.yhaantai bj tir zasgaa demjik ajillatsgaya

ЗОЧИН [202.126.88.35] 2020-11-17 04:14:31

ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ ТӨР ХОХИРООХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭ ЯАРАЛТАЙ АВМААР Б/А.НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ХЭРЭГТЭЙ.ХЭДЭН 100000 МЯНГАН БАГШ АЖЛЧДАД ЦАЛИНГ НЬ 100% ӨГӨӨД БАЙГАА ЮМ ЧИНЬ.ХОХИРЛОО НЭХЭМЖИЛ, ЭСВЭЛ ШҮҮХЭЭ ШИЙДВЭРЛҮҮЛ

Зочин [202.126.89.223] 2020-11-17 01:49:34

Ард түмэн хариуцлагатай бгаа шүү Хамгийн хариуцлагатай байх ёстой ОБГ, ЭМЯ нь хорио цээрийн дэглэмээ умартаж зөвхөн мөнгөний төлөө ажиллаж энэ их гайг авчирсанд бухимдахгүй байхын арга алга Энэ байдлаар удвал эхнээсээ турж үхэх аюул нүүрлэнэ Цалингаа шагналаа бүрэн бүтэн аваад мэдээлэл эрх мэдлээ ашиглаад бизнес болгоныг дээрэмдэн хийж бгаа нөхдөд нэг хүндээр тусахгүй бх Зуд болоход дарга лам нохой гурав таргалдаг гэдэг үнэн үг бий Мууг ёрлож нийгмийн сэтгэхүйг үймүүлж бүгдийг хувааж иддэг нь тэдний ганц арга шүү дээ

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:18:34

Ed nar chin bas l hvn shvv de.ami nasaa bidnii tuluu zoriylj udur shunu tsag narg i ajillaj bgaa hvmvvvst uram hairlah n zuv Demjij bayrlaj bna

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:16:32

Ingej yarij bolojgvi shde.tur zasag sain ajillaj bna.

Монгол [64.119.24.192] 2020-11-16 03:57:07

Маска гараа хамгаалаад л ажлаа хийгээд явхад л болно биз дээ короногоос айж гэртээ сууна гэж юу байсан юм бэ 5 хоног тэвчлээ болоо юм биш үү

эсэргүү золиг вэ! [192.82.67.80] 2020-11-17 09:31:08

Яв.яв гэр бүл хань аав ээж ахан дүүсдээ ажлын хамт олон зүгээр гудамжинд яваа нэгэндээ хорвоогийн муухай өвчин халдаахна уу! Эргүү толгой минь.

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:20:01

Chi meddeg um yy. Bvv tsetserh.

Зочин [66.181.189.153] 2020-11-16 16:36:51

Эхнийх бага шүү. 2, 3 дахь давалгаа их байх нь ердийн үзэгдэл.

бүсгүй [64.119.24.192] 2020-11-16 03:54:18

5 хоног ч тэснэ харин дараа нь амьдралаа бодож ажлаа хийж Маскаа гараа хамгаалаад амьдрахаас өөр яах юм бэ хол газар мурч байгаа үр хүүхдээ бодож амьдрах ёстой биз дээ

Цэнгэл [66.181.161.104] 2020-11-15 05:32:36

Банкнаас ирээд хамаг юмыг нь хураагаад авчих.Аль эсвэл хар дансанд оруулах гэх мэт эрсдэл хувиараа юм хийдэг улсуудад тохиолдоно.Энэ бүхнийг даван туулахад хувийн хэвшлийнхэн хамгийн их хохирсоор ирсэн.төсөвийнхэн хүнснийхэн нтр харин ч ашигтай байдаг.

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:22:19

Yahav dee .tavilan tiim hoino.huviin hevshliinhniig tur harj veh blgvi dee.taivan baitsgaa.

Хөдөө л аварна [66.181.161.103] 2020-11-15 02:05:10

Монголыг бэлчээрийн мал аж ахуй, жалгын нэг тарсан нүүдлийн тархай бутархай амьдрал л аварна. Ер хот руу орохыг хориглож харин хаана очих нь тодорхой бол хөдөө рүүгээ явуулаад баймаар санагдах. Хөдөөнөөс харааж зүхэхийн хэрэггүй, үеийн үед Монголчуудыг өлсгөөгүй,хойшид ч тийм,мах,сүү байхад ер нь болно

Зочин [64.119.18.15] 2020-11-14 23:33:21

Одоо бух хун тэвч ганц оорт чинь хэцуу биш бух хунд адилхан нохцолд бна бид хичнээн сацн дэг барьна тодий хэмжээнд хурдан хунд байдлаас гарнаа бидний толоо ажиллаж бгаа бух хумуусдээ баярлаж бна бугд хучтэй байж дэглэмийг сайн морд

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:28:28

Hireeree ajillaj bna tur zasag.bvh hvnd ersdel bgaa.taivan btsgaaa

Зочин [64.119.18.15] 2020-11-14 23:23:39

Нооцийн махыг яагаад гадаа талбайд борлуулах гэж бгм бэ энэ чинь харин тхээр вирус тараана халдаар хамгааллын дэглэм хамгийн их алдагдана пль болох уут савтай бутээгдэхуун зарах естой ЭМЯ ,МХГ яагаад хориглохгуй бна дэгуурээр зар дэгуурт хумуусийг 10-30 хуртэл оруул тээшний тэргиийг цоон тоогоор огоод тэр тоогоороо хумуус хулээж уйлчлуулж бна гэсээн Европд

zochin [192.82.77.150] 2020-11-14 17:24:37

одоо дөнгөж эхлэж байна. 2 сарын дараа байдал улам хүдэрч эд оргил үе болох учир эхнээсээ тайвширах юун хөл хориог сулллах вэ хир тэвчиж чадна хохирол бага байх учир ажил амьдралаа зохицуулж хянамгай байх хэрэгтэй

ИРГЭН [103.212.118.186] 2020-11-14 10:21:58

ГЭРТЭЭ БИШ ХОТОД АЙЛД БАЙХ ЯМАР Ч ТАЙВАН БАЙХ ҮНДЭС АЛГА ДАА. ХЭСЭГ ХУГАЦАА ӨГӨӨД ОРОН НУТГЫН ЗАМЫГ ТОДОРХОЙ АЙМАГРУУ НЬ НЭР ЗААГААД ЯВУУЛЖ БОЛДОГГҮЙ Л БАЙХ ДАА. ХҮН ГЭРТЭЭ ОЧВОЛ ТАЙВАН АМГАЛАН ГЭРИЙН ХОРИОНД БАЙЖ ЧАДНА. АЙЛД УДААН БАЙВАЛ МУУДАЛЦААД ХЭРҮҮЛ МАРГААН ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭЭ. ХҮН АЙЛД УДААН БАЙВАЛ БУХИМДААД УУР НЬ ХҮРЭЭД ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ ЭЭ ТА МИНЭЭ..

Zochin [202.126.88.36] 2020-11-17 09:29:54

Ydahgvi gertee harih blgvi dee.yyjuu taivan baitsgaa

Зочин [202.9.46.52] 2020-11-15 07:47:59

Tiim ch bj bno shu.ta gertee udahgui hairnaa.

Зочин [172.58.141.130] 2020-11-14 13:05:17

Oilgoj bnaa 5 honog tesdee teserch l bolohgui shuu!

Зочин [192.82.69.196] 2020-11-14 10:07:22

Setgel sergeesen ym bodogduulsan saihan niitlel bichsen tanid bayrllaa amjilt

Зочин [122.201.22.159] 2020-11-14 09:39:03

Өө сэтгэл сэргээсэн сайхан нийтлэл бна. Ёстой л үнэн дээ.

сайн байгаа [66.181.182.22] 2020-11-14 08:45:45

7 байтугай хоног тэвчиж чадна аа, өгсөн баас, зовоод байгаа юм алга, харин ч гэрийнхэнтэйгээ хэд хоног арай аятайхан байгаад зүгээр байна. Хөдөө гэртээ оюутнууд бол гэртээ эрүүл агаар шинэ мах сүүгээ бараадсан нь дээр дээ

Зочин [202.9.46.54] 2020-11-14 07:49:41

хүмүүсийг гэрээс нь гаргахгүй хөл хорио тогтоохын тулд гэр хорооллын гудамж бүрд эргүүлийн цагдаа гаргаж, орц бүрийн үүнд бас эргүүлийн цагдаа гаргах хэрэгтэй

Зочин [202.179.21.237] 2020-11-14 07:27:55

Залуу хүмүүс корона туссан ч би гайгүй биз хэнэггүйтэж болохгүй Учир чи огт өвдөхгүй ч байж болно Гэтэл чи өөрөө халдвар тараагч өчнөөн хүмүүс хүүхдүүдиин амь насыг авч одох эх уурхай болох учраас ямар ч нөхцөлд халдвар авахгүйн төлөө хайртай гэр бүл аав ээж хүүхдүүдиинхээ төлөө туйлын хариуцлагатай хандах ёстой гэдгииг санах хэрэгтэй байна Гадаадынханыг дууриах хэрэггүй

Зочин [172.58.141.130] 2020-11-14 13:06:31

Unen ug shar tos

Иргэн [124.158.85.49] 2020-11-14 06:58:56

Ойрд олж уншаагүй туйлын үнэн, уужрал тайвшрал,ухаарал төрөхүйц нийтлэл болжээ. Үг, өгүүлбэр бүр нь итгэл сэтгэл сэргээж, өөрийгөө болон өрөөлийг хайрлах, дор бүрнээ хариуцлага сахилгатай, тэвчээртэй байх үүрэгтэйг сануулжээ. Яг энэ цаг үеийн баатрууд болох УОК, ЭМЯ, МХЯГ, ЦЕГ, ТЕГ болон бусад байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа ажил үйлст амжилт хүсэж, сэтгэлийн өргөл өргөе. Та нарын ажил үйлсээр баярлаж, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм.

иргэн [103.57.95.212] 2020-11-14 06:22:53

Бид нээх баярлаад хоол унд нөөцөлж хэвтэх биш!!!!!!!!Харицалга ирж байна..!!!!!!!!Хэн ч өвдөж болдог бирусс.бүү бас !!!!!!!!!Бид Анхнаасаа дэг журамд өссөөр ирсэн тэр л дуулгавартай байдал нөлөөлж байгаа!!!!!!!!!!!!5 өдөр Гуншигнаад байлгүй байж чадахгүй хүмүүсээ хариуцалгатай байж сур!!!!!!!!өвдсөн бол та нөөцөлсөн бараагаа идэж чадөхгүй!!!!тимээс хэмжээндээ өнөөдбрөөр амьдар.!!!!!!Маргааш та юу болохийг мэдэхгүй учраас!!!!!!!!!!!!Сайхан хамгаалалтанд байгаадаа Талархаж амьдар!!!!!!""""!!Бидний өмнөөс ажиллаж байгаа Эмч сувилагч. УОГ.БХ.Ц.ХАМГААЛАЛТИЙНхүмүүсийн төлөө залбирч.талархаж сур!!!!!!гэртээ бай өөртөө хариуцалгатай бай!!!!!!!!!!!!!Тоглоом биш!!!!!!

Зочин [202.9.46.0] 2020-11-14 11:05:23

saihan hellee

MOGEUH [66.181.161.57] 2020-11-14 06:00:30

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.