А.Амбасэлмаа: "Сэлэнгэ аймгаас нэг хавьтал, Энхсаран сувиллын ажилтан болон Будапештээс ирсэн иргэнээс COVID-19 илэрсэн"

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Арваннэгдүгээр сарын 15-нд 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсон.

10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс

Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол ДӨРӨВ болж байна.

ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас нь

  • хүнд-2
  • хүндэвтэр-20
  • хөнгөн 75 хүн байна" гэлээ.

ХӨСҮТ-д ажиглалт тандалт, эмчилгээнд нийт 165 хүн байна.