Сумдын засаг дарга нар Засгийн газрын шийдвэрийг үл тоож байна

Aдмин / Хууль

Төв аймгийн Угтаалцайдам сумын тамгын газрын дарга , Хар чулуут багийн дарга гэх энэ 2 ЭМЭГТЭЙ нь одоо хэр нь мал хуйг нь услуулахгүй боож хааж байна , өнөөдөртэй 5 хоног малаа усалж чадахгүй байна , худаг асаадаг малчидаа дээрээс нь дарамталж отрын мал битгий услаад бай наадуулыг чинь усаар нь боогоод байхад зайлахгүй хаачдаг юм гэх зэргээр боож хааж байна , цагийн хатууд муу мал нь түрүүчээсээ харангадаж үхэх дээрээ тулж байна , хүн малгүй л зовоож байна , гэрээ барьж чадахгүй өнөөдөртэй 3дахиа гадаа хонолоо , энэ хэцүү цаг үед , энэ муухай өвчиний үед битгий хөөгөөч гэж үнэн учираа хэлж учирлаж гуйгаад ч даанч хатуу сэтгэлтэй ЭМЭГТЭЙ дарга нэртэй хүмүүс бололтой!!!
ЮУН ӨВЧИН БИД НАРТ ХАМАА Ч БАЙХГҮЙ ТЭР ТӨР ЗАСАГ НЬ ӨВЧИНТЭЙГЭЭ ТЭМЦЭХ ЮМ БАЙГАА БИЗ ГЭЖ орилж , чарлаж , хашгиран зандчиж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ❓
Энэ хүмүүст хүний мөс чанар гээч юм байна уу, Худагных нь онгоцны завсар зай цоорхойгоор гоожсон мал гатчижсан шалбаагнаас хэдэн мал нь харангадан дайрч ундаалсан болж байна , ийм л өрөвдөх сэтгэлгүй удирдах албан тушаалтан байна ш дээ
Засгийн газрын тогтоол шийдвэр нь гарчихаад байхад л тоохгүй хөөж туугаал байж байдаг.

image

image

imageМОНГОЛЫН ОТОР НҮҮДЭЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО