ЭМЯ: 17.00 цагийн байдлаар Коронавирусийн халдвар нэмж илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

Өглөөний 11.00 цагаас хойш голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн Сэлэнгэ аймгийн голомтын ойрын хавьтлын 181 ойрын хавьталт шинжжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Ойрын хавьтлын тоо нэмэгдэж 348 болсон. Шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Олон улсын ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын тоо 73-аас 348 болж өссөн бөгөөд түүний 272-ыг нь шинжилгээнд хамруулсан. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд, гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн.