МОНГОЛБАНК: Иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилтээр дэмжиж ажиллахад бэлэн байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэх үүднээс нарийвчилсан судалгаа, олон улсын сайн туршлагад суурилан мөнгөний бодлогын болон зохицуулалтын холбогдох шийдвэр (макро зохистой бодлогын болон бодлогын бусад хэрэгслүүд)-ийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.

Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд хийгдсэн банк хоорондын гүйлгээний тоо хэмжээ 2, 3 дугаар улирлын өдрийн дундаж түвшнээс бага зэрэг буурсан хэдий ч, 1 дүгээр улирлын түвшинд хадгалагдаж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоогоо төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.

Монголбанкнаас Ковид-19 цар тахалд өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө банкуудтайгаа тохиролцон хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтыг энэ оныг дуустал үргэлжлүүлж байгаа. Тухайлбал, 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно. Өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна.

Түүнчлэн, төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Бизнесийн, хэрэглээний болон хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаснаар арилжааны банкууд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор салбар, нэгжүүдээ тодорхой хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн.

Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой болно. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилт (зээл олгох, бондыг худалдан авах)-ээр дэмжиж ажиллахад бэлэн байна.

Цар тахлыг хязгаарлах, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Засгийн газар болон банкуудад санхүүжилт олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

МОНГОЛБАНК


Сэтгэгдэл

Oko [103.229.121.175] 2020-11-21 17:42:30

11sarinn 3 nd ipotekiin zeel tatsan 11sariin 1nees zeel hoishluulana gej bna tulsun zeeliig yaah ve

Delgertsetseg [66.181.161.41] 2020-11-21 16:39:04

Golomt bank zeel hoishuulah hvselt avaagvi bn odoo boltol ene asuudal yah bilee

Zochin [66.181.161.9] 2020-11-21 16:20:03

Golomt banj hudlaa baisan material awchihaad boon oriin tani zeelig hoshuulsan gj helchiheed boon or hurimtlaluuad daramt ih vvsgesen. Odoo iim zvil bolwol hetsvv l bn aa.

Зочин [180.149.93.98] 2020-11-18 10:27:46

Хүний төлөө ажиллаж амьдарч байгаа юм шиг аашлах хүмүүс байх юмаа

Зочин [103.26.194.223] 2020-11-18 06:32:17

Махимпексээс 800 мянгаар, Талх чихрээс 300 мянгаар бараа шахах мундаг сэтгэлгээ шүү,

Зочин [202.126.89.249] 2020-11-18 06:24:00

Худал бөөрөнхийлж цаг хожихоор хэрэгжүүлээч

Цэнгэл [66.181.161.113] 2020-11-18 04:59:41

Өнгөрсөн зун хас банк зээлээ 6 сар төлөхийг зогсоосон ч хүүгээ бүгдийг нь сар болгон авсан энэ бол асар их дарамт болж байсан.Бүх ажил зогсчихоод байхад банк хүүгээ авсаар л байсан.Зогсоовол хүүтэй юутай нь зогсоомоор байна

Иргэн2,8 [64.119.20.190] 2020-11-18 03:18:21

Зээлийн төлөлтийн хуваарьтсөөрчлөлө охуулна гэж байгаа Гэтэл зээлийн хүү зогсдоггүй Энэ нь зээлдэгяид бүр их дарамт үүсгэдэг Монголд баэк мөнгө сангийн бодлого гэж байгаагүй Байлгах сонирхол ч байдаггүй Учир нь банк мөнгө зээлүүлэхэд энэ олгосон зээл банкны хүү 2 % байхад 69/24% (2*12 сар )=2,8 жилд 2 дааин жсдөг Харин хадгаламж 69/15%=4,6 жилд 2 дахин өсдөг Өөрөөр хэлыэл 10 тэрбум төгрөг халгалуулсанхүн зүгээр л 4 жил гаран сууж байхаад л 10 тэрбум төгрөг олох буюу энэ нь жилд 2,4 тэрбум сард 200 сая гэсэн үг Ийм байхад ямар үйлдвэрлэл хөрөнгийн зах зээл хөгжих тухай яриа байх вэ Ингээд бид ийм байдалд хүргэсэн нам улс төрчдид хулгайчдаа мөнгө хүүлэгчдээ сонгооп харөад суух уу

Зочин [122.201.22.247] 2020-11-18 03:51:56

unen shuu ene uls oron ard irged yagaad yduuraad baigaa shaltgaan mongo huuleltiin songodog shemend orson shuudee uuniig ene mochoos taslan zogsooh shaardlagatai

Зочин [202.126.92.99] 2020-11-18 03:11:40

яг хүнд байгааа үед нь хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёуланг нь 0% б олгочих

Зочин [122.201.31.109] 2020-11-18 03:01:48

Бүгд ажиллахгүй бхад зээлийг бүр царцаах ёстой.

zochin [103.229.121.12] 2020-11-18 03:00:46

худлаа дэмжиж бна гээд хийж байгаа зүйл юу ч байхгүй монголын ард иргэдийг доромжилж ханахгүй юмаа дэмжиж байгаа бол банкныхаа хүүг багасгаач Лхагвасүрэн гэдэг хүн худлаа ярихаас өөр зүйлгүй хоосон худлаа ярьж суудал эзлээд байж бх юм

Зочин [122.201.22.247] 2020-11-18 01:37:12

hamgiin chuhal arga hemjee huug buuruulah hun oilgohgui sudalj baina demjij baina hamtran ajilan hudlaa pyldaga yum yrihaa boliochee

Зочин [66.181.187.167] 2020-11-18 01:29:21

Лобард яах юм. Хүү дээр алданга тооцож байна

Зочин [202.126.90.135] 2020-11-18 04:39:53

Haakttai baigaa shdee. Yun huu tootsoh. Ner ustai ni bicheerei. Lombardadaa oroh ch erhgui bgaa shuu.

I [202.9.40.174] 2020-11-18 02:52:44

Ha ha hend hamaatai yum

Зочин [192.82.67.113] 2020-11-18 01:35:19

Teriig zkohitsuuldaggui ymaa malaa yah gej tiim mongo huuldeg gazraas mongo zeelsen ymaa chi esvel default zeeldegch bolohoor


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.