А.Амбасэлмаа: Шинээр илэрсэн 11 тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн. Бусад голомтод халдвар нэмж бүртгэгдээгүй

Aдмин / Эрүүл мэнд

Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 204 боллоо. Тус 11 тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Дотоодод бүртгэгдсэн 204 халдвар: /2020.11.23/

  • Улаанбаатарт 51
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 17
  • Орхон 17
  • Говьсүмбэр 1
  • Сэлэнгэ аймагт 98 байна.

"Төмөр замын хэсэг, СХД-ийн сүүлийн батлагдсан тохиолдлуудын хавьтлаас энэ 11 тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ хүмүүсийг 20, 21-нд тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байсан. Халдвар гарсан голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Тухайн орчны хүмүүсийн шаардлагатайг нь тусгаарлаад хоёрдогч буюу дам хавьтал болсон хүмүүсийг гэрт нь тусгаарлана" гэв.