Шадар сайд Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийг 12 дугаар сарын 1 гэхэд хотоос гаргана гэв

Aдмин / Хууль

Улсын онцгой комиссын дарга, Я.Содбаатар: Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгийн иргэдийг 12 дугаар сарын 1 гэхэд хотоос гаргана гэдгийг хэллээ. Учир нь орон нутгаас ирээд Улаабаатар хотод гацчихаад байгаа иргэдийг хэзээ буцаах вэ гэдэг асуултыг УИХ-ын гишүүд, сэтгүүлчид өдөр бүр асууж байгаа юм. Учир нь дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас өнөө, маргаашдаа орон нутгийн иргэдийг буцаах боломжгүй гэдгийг мэдэгдээд байсан. Тэгвэл орон нутгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулаад буцаах юм байна. Одоогоор иргэдийг бүртгэх ажлуудыг хийж, иргэдийг буцаах асуудлыг хүндрэлгүй зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.