Өмнөговь аймагт: Зөвшөөрөлгүй ирсэн 18 иргэн тусгаарлалтад байна

Aдмин / Хууль

Улаанбаатараас зохих зөвшөөрөлгүйгээр тус аймгийн Даланзадгад сум руу нэвтрэх оролдлого хийсэн 18 иргэнийг тусгаарлах байранд ажиглалтад авсан гэдгийг тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Онцгой комиссын нэвтрэх зөвшөөрлийн бичиггүйгээр нийслэл, аймаг, суманд ирсэн тохиолдолд буудал, хоолны зардлыг иргэд өөрсдөө гаргах юм. Нэг хоногийн 50 мянган төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тусгаарлана. Үүнээс гадна зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулах юм. Иймд зохих зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөнд оролцож постод ажиллаж байгаа алба хаагчдыг хүндрүүлэхгүй, өөрийн болоод бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг Цагдаагийн газраас уриаллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.