Ц.Анандбазар:Иргэн бүрт сар бүр 100 мянган төгрөг өгч, худалдан авах чадварыг нь дэмжих хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

2021 оны долдугаар сарын 1 хүртэл будаа, ургамлын тос, өвс, тэжээл зэргийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэж байна. Энэ үеэр байнгын хороон гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.


Ц.Анандбазар: 30 гаруй жил хөгжүүлсэн бизнесийн салбар хүнд болж байна. Бизнесийн салбааа дэмжихгүй бол болохгүй байна. Хөнгөлж байгаа гааль, НӨАТ-ын татвар цөөн хэдэн компанид л очдог. Гэхдээ хэрэлэгчдээ үнэ нь буухгүй нийлүүлэгддэг сул талтай. Тиймээс энэ арга хэмжээг авах гурван горимын санал байна.

Нэгдүгээрт, хөнгөлөлт эдэлсэн байгууллагын бараа бүтээгдэхүүн орж ирсний дараа хэрэглэчийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хямралын үед зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх онол байдаг. Одоо бизнесүүд үндсэндээ зогсчихсон. Учир нь хэрэглэгчид худалдан аах чадваргүй болж байна. Арванхоёрдугаар сар гэхэд иргэдийн амьдрал хүнд болох гэж байна.

Тиймээс иргэн бүрд 100 мянган төгрөг олгох хуулийн төслийн саналыг Төсвийн байнгын хороо яаралтай хүргүүлэх хэрэгтэй.

Хүүхдийн мөнгөтэй адилхан. Энэ мөнгийг улсын шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцааж, аймагг орон нутагт барьж байгаа барилгыг зогсоож дээрх мөнгийг гаргана.

Мөн нийслэлд тарааж байгаа эрчим хүчний нүүрсийг үнэгүй олгох хэрэгтэй. Иргэд нүүрс худалдан авах ч чадваргүй болж байна. Өчигдөр өдөржин цас орлоо. Зуд болох шинж ажиглагдаж байна. Малчдыг дэмжих ямар бодлого барьж байгаа вэ ХХААХҮ-ийн сайд аа. Ийм гурван саналаар Төсвийн байнгын хороонд санал хүргүүлж, яаралтай журмаар хэлэлцэж шийдвэрлэхгүй бол арванхоёрдугаар сарын сүүлчээр Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд орох гэж байна. Эдийн засаг нэгэнт уначихвал бизесийн салбарыг босгоно эж байдаггүй. Бизнесийн салбарыг дэмжинэ гэдэг гаалийн татвараас чөлөөлөхийн нэр биш.