Өнөөдөр: Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны ойн баярын өдөр

Aдмин / Хууль

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 96 жилийн ойн баярын өдөрөдөр тохиож байна. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм. Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм. Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой гэж үзсээр иржээ. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон юм.Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон гэж зарим эрдэмтэд үздэг байна. Иймд Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон сэргээж хуульчлан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Швейцари шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэд нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед, Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг монголд урьж ажиллуулж байжээ. БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамбадорж, Шижээ, Бадрах, Гэндэн, Амар нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ. ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд Хорлоогийн Чойбалсан төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн өртөн амь үрэгджээ.


Сэтгэгдэл

lcnmtulzzaqh [178.158.22.30] 2022-06-18 11:32:20

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lrleeylobhuw [178.158.22.30] 2022-06-18 06:08:37

http://tinyurl.com/2ykyapra

ltrxkolxvaed [178.158.22.30] 2022-06-17 18:29:00

http://tinyurl.com/2b25wsyf

lyxroulfysef [178.158.22.30] 2022-06-17 13:26:02

http://tinyurl.com/2dxpynma

llesfslsrqbo [178.158.22.30] 2022-06-16 17:49:08

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lniccdlkcasx [178.158.1.238] 2022-06-16 07:17:04

http://tinyurl.com/2d2sdxas

lqvtifliuebg [178.158.34.53] 2022-06-13 15:14:02

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 58086715 54268824 529836718422 8001633541385296935 67841686 68765673 185537722776 22384412474294272726 99682713 89041050 772797123274 1488614186846753104

lxonjclbsgfz [178.158.34.53] 2022-06-13 12:10:39

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 63566856 39552627 81628633704 6801271885824949374 12084026 10712779 159530282913 53444639741728786680 22946105 96162086 57238205851 33214589947622414575

ldknselxbgqt [178.158.34.53] 2022-06-13 03:24:32

https://bit.ly/Shkala-tonov 94026566 93403825 377344023420 653547359282261481 75388493 34743144 196371486083 99577400278787137868 50567943 819844 893316944090 4485610862187153755

ms-marvelvyfzz [178.158.1.48] 2022-06-04 03:47:15

Лучшие годы. Смотреть все видео — фильмы онлайн. <a href="http://bit.ly/2KU0sxF">Смотреть Ундина смотреть фильм</a> Смотреть фильмы онлайн — Теги видео 12277800 78191436 63682909577 74354739282198333399 41432194 53537648 901775033366 10771108482520544514 42576097 68568830 629965985183 36538034418526066848

ms-marvelxnyie [178.158.1.48] 2022-06-03 20:12:54

Наверно самый лучший момент фильма))) <a href="http://bit.ly/2HCYy6f">Он и она фильм смотреть онлайн</a> Наверно самый лучший момент фильма))) 71715768 96797490 280146233637 3698228331821512776 26287860 98607378 184615144733 20677925828751633239 92534034 80687693 891581539184 94751987900428373019

ms-marvelagpsv [178.158.51.144] 2022-05-29 16:59:42

Гумбольдта и Карла Гаусса еще и <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> о взрослении мира, в котором они

ms-marveldamrz [178.158.1.69] 2022-05-26 05:53:53

Мисс Марвел (2021) смотреть онлайн бесплатно <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Сериал: Мисс Марвел</a> Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть

ИРГЭН [139.5.219.205] 2020-11-26 07:37:44

ИРГЭН НЬ ЯДУУРДАГГҮЙ САЙЖИРДАГ ТИЙМ ХУУЛЬ ОНЦ ХЭРЭГТЭЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

иргэн [64.119.26.29] 2020-11-26 03:10:14

Хуулиа биелүүдэггүй эрх мэдэлтэнгүүдээ одоо бас бяр тэмдэглэх үү.!!!!!""""""

Зочин [103.26.194.223] 2020-11-26 02:56:32

Хүүхдээс бусад бүх хүнд нь бас сар бүр 100 мянгыг өгье, хүүхдийг давхардуулахгүйгээр

А.Ариунаа [103.26.193.104] 2020-11-26 02:18:29

Энэ 76 -д үндсэн хуулиа гүйцэд мэддэг хүн байдаг юм . Уу. Монгол улс ийм үнэ цэнэгүй болох гэж !!

Би [66.181.189.182] 2020-11-26 02:49:24

76 дотор үндсэн хууль бүү хэл баталж байгаа хуулиа ойлгох хүн цөөхөн хуруу дарам тун харамсалтай

зочин [202.9.46.239] 2020-11-26 01:40:18

Монголыг Хятадаас салгаж өгсөн Бароныг цаазлаж, эрдэмт Бодоо, Баатар Сүх нарынхаа бодийг нь хөтлөж, Богдоо бондойлгож, Данзангаа далд хийчихээд, бошгыг халах залуусыг хөөргөж өнгөрсөн үе, өв соёлоо үгүйсгүүлээд, Коминтернээс тулгасан коммунист үндсэн хуулийг батлаж, Нийслэл хүрээг Улаанбаатар болгож, Бүгд найрамдах засаглал тогтоож тунхагласан өдөр нь 1924.11.26. Монголоо ардчисан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, хөрөнгөтний замаар хөгжсөн хүчирхэг Нармай улс болгох гэсэн агуу эрдэмтэн Ж. Цэвээн, гүн Хайсан тэргүүтэн болоод анхны долоогийн хүсэл эрмэлзлэл, тэмцэл тулаан ингэж мөрөөдөл болон үлдсэн юм тэр цагт.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.