Чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Aдмин / Хууль

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагаас цахимаар хуралдаж, доорх асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

- "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.103] 2020-11-27 03:10:35

Гааль, НӨАТ-аас чөлөөлах нь импортогч болон үйлдвэрлэгч борлуулагч нарт ашиг өгөөд Ард иргэдэд хүртээмж муу байдаг, улсын төсвийн орлого буураад л өнгөрдөг. Энэ арга хэмжээг олон жил олон удаа авч хэрэгжүүлсэн сайн үр дүн өгөөгүй. Тэгэхээр энэ чөлөөлөлтөө больсон дээр шүү, эрх баригчид минь


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.