А.Амбасэлмаа: Улаанбаатарт 1, Сэлэнгэд 6 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдвар 376 боллоо

Aдмин / Эрүүл мэнд

“Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,599 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ. Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

  • Улаанбаатарт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тул тусгаарлагдаж байгаад гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.
  • Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ажиглан тусгаарлах байранд байсан.