БНХАУ: ДЭМБ-ын шинжээчдэд виз олгоогүйн шалтгаанаа тайлбарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний гарал үүслийг олж тогтоох хүсэлтэй байгаа ДЭМБ-ын шинжээчдийг Хятад улс хилээрээ нэвтрүүлсэнгүй. ДЭМБ-ын хоёр шинжээч замдаа гарсан хэдий ч визний асуудалтай холбоотойгоор Хятадад нэвтэрч чадаагүй байна.

Шинжээчид коронавирус хамгийн анх илэрсэн Ухань хотыг зорих ёстой байсан юм. Тус хотод 2019 оны 12 дугаар сард анх коронавирус илэрсэн бөгөөд вирусыг зах дээр үүссэн гэж үзжээ.

ДЭМБ олон сарын туршид яриа хэлэлцээ хийсний эцэст шинжээчдээ илгээх асуудлаар Хятадын эрх баригчидтай аль 12 дугаар сард тохиролцоонд хүрчээ.

Шинжээчид Ухань хотыг зорихоор замдаа гарсан хэдий ч Хятадын эрх баригчид тэднийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрөөгүйд маш их харамсаж буйгаа ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебреисус мэдэгдсэн байна.

“Олон улсын шинжээчдийг хурдан ирүүлэхийн тулд дотоод журмыг боловсруулах үйл явцаа хурдасгаж байгаа гэдгээ Хятадын тал надад мэдэгдсэн” хэмээн тэрбээр Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Түүнчлэн Хятадын өндөр дээд албан тушаалтнуудтай байнгын харилцаа холбоотой байсан гэдгээ Тедрос Гебреисус цохон дурджээ.

Коронавирусний гарал үүсэл хийгээд амьтнаас хүнд хэрхэн халдварласан болохыг олж тогтоохын тулд вирусний дээжийг цуглуулахаар 10 шинжээчээ Хятад руу нэвтрүүлэх арга замаа олох гэж ДЭМБ хэдэн сар зүтгэсэн.

Эцэст нь энэ ажлыг нэгдүгээр сард эхлүүлэхээр болсноо өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдсэн байна. Тийнхүү багийн хоёр шинжээч Хятадад хүрэх замдаа гарсан хэдий ч нэгийг нь буцаасан бол нөгөө нь одоог хүртэл дамжин өнгөрөгч оронд байгаа тухай ДЭМБ-ын Онцгой байдлын хэлтсийн тэргүүн Майк Райан мэдэгджээ.

Хятадын зүгээс энэ талаар тайлбар хийхдээ, ДЭМБ-ын шинжээчид зорьсон хэргээ амжилттай бүтээхийн тулд тогтоосон дүрэм журмыг дагах шаардлагатай гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин ийнхүү мэдэгдсэн байна.

Түүнчлэн ДЭМБ-ын шинжээчид цар тахлын учир шалтгааныг олж тогтоохоор Хятад улсад нэг бус удаа айлчилсан бөгөөд тэднийг зорин ирэх болгонд эрх баригчид дэмжлэг үзүүлж байсныг тэрбээр сануулан дурдав.

www.montsame.mn


Сэтгэгдэл

иргэн [103.26.193.85] 2021-01-09 14:28:33

монголдоо бга юм биш хятад өвчин таралаар үхэгсэдээ нууж байгаад нь бга юм тураалаа

зочин [202.126.89.87] 2021-01-07 07:36:57

ДЭМБ гэж нэг хэдэн сул цалингийн хүүдийнүүдийг Хятад жижигрүүлж зангаргаа харууллаа. Монголд бол нээх том амьтад.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.