Зэрлэг ан амьтдаа хамгаалах биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж байна

Aдмин / Орон нутаг

Монгол орны нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг зарим газруудад өвөлжилт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямарваа нэг хорогдол гаргахгүй байх зорилгоор аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Нарт уулын аргаль хонинд биотехникийн арга хэмжээ авч 20 боодол өвс, 1000 кг хужирийг тавьж ажиллаж байна. Мөн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бүс нутгийнхаа зэрлэг ан амьтдад зориулан 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будааг 10 байршилд тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Image may contain: one or more people, sky, outdoor and natureImage may contain: outdoor and natureImage may contain: one or more people, night and outdoor

Image may contain: outdoor and nature

Image may contain: one or more people, snow and outdoorТүүнчлэн Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаа Тайгын гүнд эргүүлд гарч зэрлэг ан амьтдын байршил, махчин амьтдын хөдлөл зүйгээс хамаарч тус бүр биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ үеэр өнгөрсөн 11 дүгээр сард тавьсан давсанд амьтад маш сайн орж, идэж байгаа талаар байгаль хамгаалагчид онцоллоо.

Image may contain: outdoor and nature

Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй байгаль хамгаалагч байгаль, зэрлэг ан амьтад, ой модоо хамгаалах албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдад орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тохирох биотехникийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч ажиллана.


Сэтгэгдэл

зочин [203.91.115.40] 2021-01-10 03:30:18

Ямар сайхан буянтай ажил үйлс вэ.Ойырхон болоод залуухан бол ёстой л хийж байх ажил санж.Санал Цаашид хэрэв ургадаг бол уг зэрлэг амьтадын тэрл нутагт нь хамгаалаад өвч нагаа тарихсан.Өвөл нь идүүлэхээр намарт нь хадаад нуруулдаад аваалчихно даа.

Японоос [126.156.29.18] 2021-01-08 00:23:35

Баярлалаа. Зөв сайхан ажил хийж байгаад. Цаашдын ажилд нь амжилт хүсье!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.