Хувьссан вирус Европын 22 оронд бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

СТОКГОЛЬМ. /TASS/. Европын 22 оронд коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгджээ.

“COVID-19” бусад вирусний адил хувьсан өөрчлөгдсөн. Хүмүүс шинэ хувилбар ямар нөлөө үзүүлэх бол хэмээн санаа зовниж байгааг би ойлгож байна. Европын 22 улсад хувьссан вирус илрээд байгаа” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.

Шинэ хувилбар илүү хурдан халдварлах чадвартай ч өвдөлтийн хувьд сүрхий өөрчлөлт байхгүй гэдгийг Клюге тайлбарлажээ. SARS CoV-2 (VOC) бүх насныханд илэрсэн байна.

“Вакцин нь эв санааны нэгдлийн стресс тест байх болно. Эхлээд хувийн хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын аппарат зэрэг зүйлс хүрэлцдэггүй байсан үеийг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл одоо бид вакцинтай болжээ. Вакциныг хүрэлцээтэй байлгахын тулд ДЭМБ бүх улс оронтой эв санааны нэгдэлтэй байх асуудлаар хамтран ажиллаж байгаа ч энэ нь бүх улсын тэр дундаа чинээлэг орнуудын хувьд шалгуур болох юм” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.