Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нийт иргэдийг хамруулсан шинжилгээ хийж байна

Aдмин / Эрүүл мэнд

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд явуулын 46 баг дээрх хороодын 20 гаруй мянган иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулна. Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

БУСАД ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:

  • аянзүрх дүүрэг: -142-сургууль
  • онгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
  • үхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
  • ан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
  • ингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
  • аянгол дүүрэг: -13 дугаар сургууль.


Сэтгэгдэл

000 [66.181.188.183] 2021-01-08 08:59:26

эхний үсэгнүүд байхгүй. үхбаатар дүүрэг ч гэх шиг кккк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.