ШӨХТГ: Улаанбаатар хотын 6 дүүрэг, орон нутагт хяналт шалгалт хийж байна

Aдмин / Хууль

1 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8800-9000, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 11500-12000, адууны мах 8800, ямааны мах 8500-8600 төгрөгийн үнэтэй байна.

Махны бөөний үнэ хонины мах 6800-7800 төгрөг, үхрийн мах 8500-9800 төгрөг, адууны мах 6000 төгрөг, ямааны мах 5800 төгрөгний үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 9500 төгрөг болж 700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны дээд үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр, ямааны махны доод үнэ 5800 төгрөг болж 1200 төгрөгөөр, тус тус буурсан байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өссөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Барс-2, Хархорин, Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст, зэрэг зах худалдааны төвүүдэд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Барс-2, Хархорин, Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст зах худалдааны төвүүдэд жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 9500-1000, цул мах 11500-12500 төгрөг, хонины мах ястай 8200-9000 төгрөг , цул 9500 төгрөг, адууны мах 8500-8800 төгрөг, “Хархорин” зах бөөний худалдааны хонины мах 6900-7200, үхрийн мах 8300, жижиглэнгийн худалдаанд хонины ястай мах 7800-8200 төгрөг, хонины цул мах 9000, үхрийн мах цул 11000-12500, ястай 9000-9500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөгний үнэтэй байна.

Хархорин захад хонины ястай махыг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад 8500 төгрөг болж 300 төгрөгөөр, цул мах дээд үнэ 9500 төгөрөг болж 500 төгрөгөөр төгрөгөөр нэмэгдсэн бол, үхрийн ястай мах 300 төгрөгөөр буурсан байна.

Сонгино Хайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9800, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Яармаг, 52 зах, Саямаа, Фермерүүд зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Органик, Яармаг, 52 зах, Саямаа, Фермерүүд, Зөгий, Буянт-Ухаа захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-8800, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2500, өндөг 400-450 төгрөгийн үнэтэй байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Ууган төв, Бэлх зах худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7700-8800, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10500-12000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100,алтан тариан дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2000-3400, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан, Жанжин зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-9000, хонины цул мах 9500-9800, үхрийн ястай мах 10000-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8800-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2240, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1340, 2-р зэргийн гурил 980-1000, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11:50 цагийн байдлаар нийт 40 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 10, чатботод 22, дуут шуудангаар 5, ибаримт 3, гомдол тус тус ирсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.224] 2021-01-09 07:09:25

Энэ мэдээлэл худлаа мэдээлэл байх аа. Тайван цагт ч ажлаа хийдэггүй ТӨХТГ - ийн хүмүүс хатуу хөл хориотой байгаа үед шалгалт хийгээд л энд тэнд яваад байна гэж үү дээ,

Zochin [202.9.40.199] 2021-01-08 18:54:22

Махны унэ арай л их унэтэй байнаа зохицуулалт байна уу

Зочин [202.126.89.23] 2021-01-08 12:16:07

Өнөөдөр баянзүрх захын махны үнэ үхриын цул-14000, хонь 9500-тай байна.

zochin [202.9.46.229] 2021-01-08 11:14:39

Пиво хүртэл үнэ нь суга өслөө. Энэ ямар шалтгаанаар үйлдвэрлэгчид үнээ өсгөв. Цахилгаан дулааны үнээ тэглүүлчихээд одоо яахаараа бүтээгдхүүнийхээ үнийг нэмэв. Үүнийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй

агаа [124.158.90.3] 2021-01-08 09:43:45

хөл хорио гээд бид дэлгүүрийн хансан үнээр мах бусад бүтээгдэхүүн авч байна,сонголт байхгүй боллоо яах вэ уул нь зах гараад сонгоод авч болдог байсан даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.