“COVID-19”-н вакцины нийлүүлэлтийн дийлэнх нь чинээлэг орнуудад хийгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /TASS/. Бага орлоготой орнуудаас гадна дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцинаа хараахан хүлээж аваагүй байна. Одоогоор нийлүүлэгдээд буй коронавирусний вакцины дийлэнх нь чинээлэг орнуудад хүрчээ хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэв.

“Одоогоор коронавирусний вакциныг 42 улсад хэрэглэж эхлээд байгаагаас 36 нь өндөр орлоготой орнууд бол үлдсэн 6 нь дундаж орлоготой улс орнууд байна. Бага орлоготой орнууд болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцин хүлээж аваагүй нь бодит асуудал болоод байна. Энэ асуудлыг бид “COVAX” болон “ACT-Accelerator” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар даван туулна” хэмээн Гебрейесус ярьжээ.

Вакциныг тэгш хүртээмжтэй байлгах нь эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулж, коронавирусний хувьсах чадварыг хязгаарлана хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэв. Вакцинаа тэгш хуваарилж, дамжин халдварлах боломжийг нь бууруулахгүй бол вирус дэгдсээр байх болно гэдгийг Гебрейесус анхааруулав.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.198] 2021-01-09 13:37:43

Манайх уг нь очер дайрч байгаа юм гэсэн ш дээ

Зочин [64.119.25.180] 2021-01-09 12:46:31

oros vaccine hamgiin sain ni...??? hajuudaa bgaa orosoos avah l blgui dee...!!!

иргэн [107.167.109.83] 2021-01-09 11:15:02

дээр үед корь өвчнөөс хамгаалсан тарнидаж аравнайлсан сахиус зүүдэг бсан тухайн үедээ хамгаалж бсан бгүй

zochin [66.181.161.123] 2021-01-09 10:40:16

sarangerel avgai baihda mash muu ajilsn,virus oirhon bn,bid hamgaalj bn,dotoodod aldahaas seriilj bn geed bsn,vaccine avah mongo,vaccine ehni eljind avah zahialga ert hiij boloh bsn,10sar yuch hiigegui,surjignej,mongo ulj uramshulal olgood bsn,etsiin etsest ehleguil bolohos ali ert virus bsn,genetl virus tarhsn bish,tegeedch emnelgees aldsn,ene avgaid hariutslaga toshogui,baigali orchni said bolgsn,zavaruulj hayachad ajilaa solisn,.....

Зочин [103.229.123.251] 2021-01-09 09:07:00

Manaih tsaad hugatsaa 3 sariin 1 gehed a na gesen. Bolooshd sain l ajillaj bna.

Зочин [103.57.95.75] 2021-01-09 05:13:59

МӨНГӨ Л МЭДНЭ ДЭЭ. МАНАЙХ МӨД АВЧ ЧАДАХГҮЙ БАЙХАА ДАА. ГУЙЛГАЧИН БАЙЖ ОРОС ХЯТАДЫНХЫГ АВАХГҮЙ ГЭЖ ЦАМААРХАНА. ХЭЦҮҮДЭЭД ИРВЭЛ ЧОЙЖАМЦ ХАМБААСАА ҮРЭЛ НЭХЭХ БАЙХ ДАА.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.