Ажлын үнэмлэхгүй зорчвол QR кодыг нь хураана

Aдмин / Хууль

Нийслэлийн онцгой комиссоос 15 салбар, чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагын алба хаагч, ажилчдад QR код олгож, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Тэгвэл хуурамч QR код үйлдэх болон зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан биш байж QR код авч ашиглах зэрэгтэй тэмцэх үүднээс ажлын үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож буй автомашины QR кодыг хураан авахаар болжээ. Иймээс үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 салбар, чиглэлийн алба хаагч, ажилчид өөрсдийгөө нотлох ажлын үнэмлэхээ биедээ авч, замын хөдөлгөөнд оролцоорой.

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:

  • Эрчим хүч, дулаан, шахмал түлш
  • Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
  • Банкны салбарын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
  • Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
  • Буян,оршуулгын үйл ажиллагаа


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.35] 2021-01-10 09:53:46

хийж буй ажлаа олигтойхон хийж чадахгүй новшнуудыг ард түмэн тэжээх хэрэг б.на уу? Иргэдийг яаж дарамтлах вэ гэдгийг л боловсруулах юм. Одоо цаашид хөдөлмөрийн гэрээ,НДД,хорооэы болон цагдаагийн тодорхойлт нэхэх биз.

Зочин [66.181.160.12] 2021-01-09 17:26:20

Энэ кодыг мөнгөөр аваад байгаа юмуу. Жүжигчин бас боссууд ямар ажлын шаардлагаар авдгийн чиг мэргэжлийн ажилчин болчихсон уу

Зочин [103.26.193.159] 2021-01-09 14:19:24

Zssss 1 dehid huchingui bolj bhad onoodor yu ch bilee huraaj ed nar tenegtdeg bna shde

Зочин [66.181.183.165] 2021-01-09 11:34:50

Наад муу код чинь 1дэхээс хэрэггүй болношдээ.

Зочин [202.9.47.12] 2021-01-09 10:21:31

1дэхээс qr кодгүй явахаас өмнө нэр олж авахнуу

Зочин [192.82.72.114] 2021-01-09 10:13:36

Бизнес хийхээ боль, хахаж үхнэ шүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.