Дулаан арал байгуулж, эсвэл дулаан арал худалдан авч бөөнөөрөө өвөлждөг болцгооё оо

Aдмин / Нүүр

Энэ өдрүүдэд Монголын нийслэлд шөнөдөө -42 хэм хүрч байна. Хөдөөдөө -51 хэм давж байна. Жилийн дөрвөн улирал мал хариулдаг, хүйтэнд амьдарч сурсан малчин эр “Өвөл чанга байна. Гадаа явж байгаад дулаан гэрт орохоор дөрвөн мөч янгинаад сууж болохгүй байна” гэхийг сонслоо. Чөмөг царцам хүйтэн гэж энэ. Дэлхий даяараа өнөөдөр Америкт болж буй үймээнийг харж сүйд болж байна. Тэгсэн монгол хүн “Үгүй ээ, энэ жагсаж байгаа америкчууд чинь шорт подволктойгоо яасан сайхан юм бэ, дулаахан, тухтай газар юм аа” гэх шиг байгаль цаг агаарыг нь анзаараад сууж байгаа нь нэгийг хэлээд байгаа биз. Дэлхийн олон сая хүн дотор Америкийн жагсаалыг ингэж харж, атаархаж суугаа ард түмэн монголчууд бид л байх.

Өнөөдөртөө бид өвлийн тэсгим хүйтнийг даваад туулаад явж байна. Харин маргаашдаа, ирээдүйдээ ийм байх уу. Үр хойч маань ийм хүйтэнд амьдарч, өвчний үүр уурхай болсоор байх юм уу. “Өдрийн сонин”-ы бодлого, таван жилийн өмнө “Монголчууд дулаан арал худалдаж авах цаг болжээ” гэж бичихэд бараг бүх хүн солиорлоо гэж байлаа. Одоо нийгмийн сүлжээ, сошиал ертөнцийг харахад бараг хүн бүр “Бид яагаад дулаан арал худалдаж авч болохгүй гэж, зах хязгааргүй, хүн амьтангүй энэ их говиосоо түрээслүүлье, баялагаараа дулаан газар арал худалдаж авъя...” гэж бичих болж. Энэ сэдэв өргөн хүрээг хамрах болжээ. Санаачлагч нь “Өдрийн сонин” байх нь чухал биш ээ, хамгийн гол нь энэ үзэл санаа, хүсэл тэмүүлэл, нийгмийн итгэл үнэмшил бүрэлдэн тогтож байгаа нь гайхамшиг юм. Монголчууд бид хичээвэл дулаан аралтай болох, “Сентоза” арал шиг газрыг Ханбогдод байгуулах боломжтой гэдгийг дахин хэлэх байна. Ер нь бол “Өдрийн сонин” цаг ямагт л Монголын нийгэмд шинэ үзэл санааг бий болгон түгээгч байж ирсэн. Тэр үзэл санаа нь тодорхой цаг хугацааны дараа ёс заншил мэт хэрэгждэг, түүнд хүрэх үүргийг сэтгүүлч бид гүйцэтгэдэг нь бахархам үйлс юм.

Монгол Улс мөнхөд ийм хүйтэн нутагтаа хашигдаж амьдарч ирсэн юм биш шүү. Бидний хүйтний түүх бол ердөө сүүлийн 100 жилийн хэрэг явдал. Өнгөрсөн зууны хорьдугаар онд гэхэд бид өвөл нь урагшаагаа Хянганы нуруу, Ордос, Хөх нуур, Цайдмын тал, зүүн тийш Манжуурын толгод буюу Номхон далайд 500-хан км дөхөж, одоогийнхоор оторлон нутагладаг, зарим нь тэндээ суурьшдаг байлаа. Өвлийн ид хүйтэн эхлэхэд урт хөлийн малаа туугаад урд зүгийн дулаан уур амьсгалтай Ордост очиж нутагладаг байсны зах зухыг гадарлах амьд гэрчүүд өдгөө 90 настай цөөн хүн сэрүүн тунгалаг байж л байна. Түүх бүгдийг гэрчилнэ. Хэрэвзээ бид 1930-аад оны Манжуурын үйл хэрэгт ухаалаг оролцож (тухайн үед Ерөнхий сайдын орлогч Самбуу тэр хэлэлцээрт оролцож, япончуудтай ухаалаг харьцаж байсан. Даанч оросууд түүнийг авчраад буудчихсан), 1947 оны үеийн баруун хилийн тулгаралтын үед алсыг хардаг удирдагчидтай байсан бол өнөөдөр баруун талдаа Казахстан гэж гурав дахь ч хөрштэй, зүүн талаараа Манжуураар далайц гарцтай суухаар байсныг түүхчид бичээд эхэлжээ. Ийм гайхамшигтай боломжуудаа нэгэнт алдсан бид одоо ямар Ордосыг эргүүлж авна гэж тэнэглэлтэй биш дээ. Өнөөдрийн шинэ цаг үед шинэ үзэл санаа, шинэ арга барилаар л сайхныг бий болгохоос өөр аргагүй юм. Тийм учраас манай сонин зогсолтгүйгээр дулаан арал авах, дулаан арал бий болгох үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж ирлээ. Энэ бол цоо шинэ үзэл суртал. Боломж нь дүүрэн байгааг дор сийрүүлье.

Дүн өвлийн хүйтнээр дулаан уур амьсгалтай газартаа бөөгнөрч амьдрах боломж Улаанбаатараас урагш 600 км-ийн зайд байгаа юм. Цаг агаарын хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сум манайдаа хамгийн дулаан газар. Ханбогд сум өргөргийн 43 градуст, Бээжин 40 градуст, Вашингтон 45 градуст байдаг. Урд хөршийн дулаан тохь, хаа холын Америкийн Номхон далайн баруун хойд бүсэд орших Вашингтоны тав тух Ханбогдод байгаа гэсэн үг. Ханбогдтой хил залгаа Өмнөд Монголын Баяннуур аймаг нь одоо хотын статустай болсон. Хамгийн эрүүл хүнс, уул уурхай, мал аж ахуй, газар тариаландаа түшиглэн хөгжиж байгаа инновацийн гол төв, метрополитан хот болсныг Бээжин албан ёсоор зарласан. Ханбогдоос хэдхэн км-ийн цаана ингэж хөгжиж байхад бид яагаад болохгүй гэж.

Ханбогдын газрын хэвлий тэр чигээрээ зэс юм. Зэстэй газар дулаахан, цас тогтдоггүйг шинжлэх ухаан нотолсон. Ханбогдод хот байгуулахад нэг их юм шаардагдахгүй. Идэр есийн хүйтэн тачигнаж байгаа энэ өдрүүдэд тэнд -17 хэм л байна. Дийлэнх өвөлдөө Ханбогд, Галбын говь руу бараг хасах хэм рүү орж хүйтэрдэггүй. Хүйтэрч байгаа нь энэ өвөл гээд бод, хасах 17 хэмтэй байна. Ханбогдод нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой компани байна. Мөн Таван толгойн бүлэг орд байна. Хармагтай, Цагаан суварга хажууд нь. Шинэ төмөр зам тэндээс хоёр салаалан тавигдаж эхэллээ. Аялал жуулчлалын нэгэн төв Дэмчигийн хийд бас тэнд. Засмал зам, агаарын тээвэр тэнд оччихсон. Одоо эрчим хүчний төслүүд эхэлж байна. Дэд бүтэц, инженерчлэлээрээ Монголдоо ганц төгс нутаг дэвсгэр Ханбогд боллоо. Тэгэхээр Ханбогдод “Сентоза арал” бий болох бүх боломж бүрдлээ гэсэн үг.

Усны тухайд, Монголын том голуудын урсацыг Ханбогд руу татах ажил хийгдэнэ. Гол мөрний урсацын 30 хувийг дотооддоо ашиглах тухай НҮБ-ын конвенцид бий. Хиймэл нуур, хиймэл арал байгуулж, говийн их нар шарсан тэр газар оронд нарны энергиэр дулаан бий болгоно. Ингээд л Улаанбаатарын -40 хэмээс ганцхан цаг нисээд, гуравхан цаг давхиад очих нэмэх 30 хэмтэй амралт зугаалгын төв, сайхан хотыг өмнийн говьд байгуулж болж байна. Ханбогд гэсэн хаягтай галт тэрэг, жуулчдын автобусууд, хүүхэд хөгшдөө суулгасан онгоцууд өмнийн говийг зорино. Энэ бүхэн мөрөөдөл биш юм шүү.

Харин Ханбогдоос цааш таван цаг нисээд хүрэх, Номхон далайн эрэг, цаашаа Малайз, Филиппинийг тойрсон хэдэн мянган дулаан арал байна. Тэр арлууд манай 0,7 га газар шиг Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр зарагдаж, хөрөнгөтэй хүмүүс, улс орнууд худалдаж авч байдгийг хүмүүс мэдэх биз. Ханбогдтойгоо зэрэгцүүлээд Монголчууд дулаан арлыг гадаад ертөнцөд худалдаж авах нь ийнхүү бас нээлттэй байсаар байна. Энэ нь хий хоосон мөрөөдөл, хэн нэгний мааз яриа, доог тохуу, өөрсдийгөө доош нь хийх сэдэв биш юм. Монголын төрийн далбаатай усан онгоцууд гадаад далайд хэдэн арваараа хөлхөж байхад Монголын харьяалалтай ганц арал гадаад тивд байх нь асуудал биш шүү дээ. Гарвал л нусаа хацартаа наахаар байгаа энэ цэвдэг хүйтэн өдрүүдэд үүнээс өөр зүйл бодогдохгүй байна. Монголын хахир өвөл нь монголчуудад ямар их зардал, эрсдэл, санхүү, сэтгэл санааны хохирол авчирдаг бол. Энэ бүгдээс зайлсхийх боломж дүүрэн байгаа нь Ханбогдоо халуун арал болгох, халуун бүсэд жижгэвтэр арал худалдаж авах явдал юм. Өнөөдөр Энэтхэгийн далайд байх Кузин арал гэхэд 10 сая ам,доллараар зарагдахаар дуудлага худалдаанд байна. Энэ мөнгө Монгол Улсын хувьд дааж давшгүй их мөнгө мөн үү. Худалдаж авахын өмнөх газар орны хол ойр, эрх зүйн орчин гээд харгалзах асуудал бий. Энэ тал дээр зөвлөгөө өгдөг үйлчилгээний компаниуд дэлхийгээр нэг байна. Интернэтээс харахад Грек, Багамийн арлуудаас худалдаж авахад хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй. Харин Шинэ Зеланд зэрэг газруудад арал худалдаж авахад хууль эрх зүйн орчин нь сайн зохицуулагдсан, одоогоор Малайзад 500 орчим арал дуудлага худалдаанд байна... гэхчлэн мэдээллүүд байх жишээтэй. Арал худалдах, худалдан авах нөхцөл нь бүх газарт ижилхэн, тухайн улс орон эхлээд иргэддээ худалдан авах давуу эрх олгож зарлаад авахгүй бол гадаадын иргэнд шууд зарахаар хууль нь хийгдсэн байдаг юм билээ. Дэлхийд арлын наймаа хийдэг хамгийн том брокер бол Фархад Влади гэж өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 3000 шахам арал худалдаалсан хүн бий. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлуудыг авъя гэвэл энэ хүнтэй наймаалцдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд, харин үлдсэн нь япон болон арабууд байдаг тухай тодорхой мэдээлжээ.

Дэлхийн хамгийн хүйтэн цэгт амьдардаг монголчууд бид тэсгим хүйтнийг сөрөн амьдарсаар байгаа нь эмгэнэл юм. Өнөөдөр дэлхий ертөнц тэр чигээрээ хувьсан өөрчлөгдөж, хил хязгааргүй болж, тэр хэрээр боломж их болж байна. Шинэ ертөнцөд бид хуучин үзэл санаа, хуучны арга барилаар амьдарч болохгүй. Шинэ ертөнцөд шинэ арга барил, шинэ оюун санаагаар амьдрах ёстойг түрүүнд хэлсэн. Тийм болохоор хамгийн ойрын боломжит хувилбар Ханбогдоо бид газрын диваажин болгож, өвөлдөө тэндээ бөөгнөрөн амьдарцгаадаг болох. Улмаар цаахна нь байгаа Номхон далайн эрэгт дулаан арал худалдаж авах ажлыг төр засаг, хөрөнгө чинээтэй хүмүүс хамтран хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгж чадвал тэнд нь Улаанбаатарт байр түрээсэлдэг шигээ, далайн эрэг дээр байшин түрээслээд, хөгшчүүлээ, үр хүүхдүүдээ утаа, хүйтэн хоёроос дайжуулан бие сэтгэл амар байлгах юм. Ингэж чадаж гэмээнэ монголчуудын амьдралын хэмнэлд асар их өөрчлөлт, шинэчлэл авчирна. Чанарын хувьсал гарна. Хахир хавар, хүйтэн өвлийг амралтын улирал болгож, харин зун, намрыг ид ажил хөдөлмөрт зориулах хөдөлмөрийн хуваарьт шилжих биз. Угаасаа манайд дулааны улиралтай уралдан хийгддэг маш олон бүтээн байгуулалтууд бий. Монголын зун нь үүрийн 04 цагт наран мандсанаар эхэлдэг, урт өдөртэй. Харин өвөл нь нэг амьсгаа авахад л харанхуй болчихсон, ажлын бүтээмж маш богинотой. Монголчуудын хувьд дулаан арал байгуулах, дулаан арал худалдаж авахын үр дүн, ач холбогдол төсөөлшгүй их юм шүү...

Өдрийн сонин Пүрэвийн Хашчулуун


Сэтгэгдэл

mgl emegtei [77.87.228.70] 2021-01-11 02:44:59

Bitgii demiireed bai. Segser ch gesen eej mini, Siimhii ch gesen ger mini. Yamar ch haluun arlaar solishgui eh nutag mini. Nutgaa sahij uwug deedsuudiin zahiasiig bielyylne shy manaihaan

Ямар зорилгоор хүмүүсийг ийм юманд дасгаад байгаа юм бэ? [202.131.225.53] 2021-01-11 02:19:10

Эртээд бас нэг япон өвгөний санааг энд нийтэлсэн байсан. 3 сая монголчуудыг Японы арал дээр аваачья, оронд нь тэгээд одоогийн Монголын нутагт олон сая японыг нүүлгээд авчирчихья. Тэгвэл чухамхүү Монгол нутгийн "ашиг"-ийг гаргаж болгох юм байна гэсэн утгатай. Яг ш дээ! Үүнийг хэн ямар зорилгоор хэвлээд, монголчуудын оюун ухааныг хааш нь залаад байна???

Зочин [202.9.46.11] 2021-01-11 00:38:28

dajgui l sanaa bn shuu

Зочин [98.204.176.20] 2021-01-10 23:12:30

Huuye yaanaa bur iim ulaim tsaim humuus bdag bolciimuu?! Nutag usaa zar gej bna shdee ene bol hujaagiin erliiz hun l bgaa.iim met yaridag ulsuud iig oogshuulj bolohgui shuu!!! Shuud daichlan barivchil

Зочин [103.10.21.53] 2021-01-10 22:52:25

Өргөн уудам МОНГОЛ орноо...Өчүүхэн жижиг арлаар солих санаа .... Эх орноо элдэв юмаар сольчих бодолтой улс олон байгаа нь харамсалтай яа .....Дэлхийн газрын зураг дээр МОНГОЛ УЛСЫГ хэдэн онд ТЭМДЭГЛЭЖ ...МОНГОЛ гэж оруулсныг олж үзээд ТА БҮХЭН ГАЙХАХ БОЛНО .....Дараа нь энэ санааг ДЭМЖИХ ҮҮ ...ДЭМЖИХГҮЙ ЮҮ ....гээд дороо дороо нэг бодоорой доо ...интернэт байна ороод үзэцгээ ТАНД НЭГИЙГ БОДОГДУУЛАХ байх.....ЭХ ОРНОО ОРХИЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ

Зочин [66.181.161.120] 2021-01-11 06:43:37

Solino gsn yum bhgui l bna shdee

Эрдэнэбаяр [202.70.34.238] 2021-01-10 22:01:10

Үүнийг бичсэн нөхөр бичиг үсэг мэдхгүй харанхуй гэдэг нь тодорхой байна. Яахав мунхаг санаагаа хүнд хэлэн бичүүлж үзэл бодлоо илэрхийлэх гээд байгаа нь сайшаалтай. Захих нь: Үр хүүхэддээ л ийм үлгэрт ч гармааргүй юм ярьж бүү ухаан санааг нь бохирдуулаарай.

Зочин [80.60.19.250] 2021-01-10 21:05:31

Iimerhuu l bodoltoi udur shunugui zuuj baigaa shuudee tsaaduul chini!!! il dald ehneruud n huuhduudteigee ingej amidrald heleed olon jil boljee. Odoo nuhruud n ashiglaj bolohoor yu baina bugdiig hamaad Saihanbileg shig zugatahad beldej baigaa, uldegseded shirgesen gol nuuriin sair evderch hordson hurs modgui nutsgen uuls urgamalgui unesen toosorson nutag uldej baigaa,

Хятад хүний бичсэн мөрөөдлийн панилтай зүйл байна [202.131.225.53] 2021-01-10 19:47:15

Ер нь хятад цусны нэгэн хүн дээрх нийтлэлийг бичсэн бололтой. Хятадуудад дэлхийн хаана ч амьдарсан хамаагүй байдаг, тэд хаана ч амьдралаа зохиочихно, хятадаараа л үлдэнэ. Харин цөөхөн монголчууд нутгаасаа яваад байх юм бол очсон газартаа Монголынхоо соёлгүй, түшч туслах нутгийн хүнгүй тэгээд л эрлийзжээд АЛГА болно. 1950-ад оны үед нутгаасаа гарч явсан төвдүүд шиг уусаад алга болно. Урд болон хойд хөршүүд л монголчууд "сармагчингийн арал"-руу нүүгээд явчихвал их баярлах байхдаа.

Зочин [98.204.176.20] 2021-01-10 23:13:46

Harin tiim l bn. Bur hatgaj uzej bn shdee

Сармагчны бодол их сонсогдож байвш. [202.131.225.53] 2021-01-10 19:33:06

Дулаан арал мөрөөдсөн сармагчны мөрөөдөл шиг согсогдож байна. Кх! Хятадруу ойртуулж нийслэлээ нүүлгэх ч бас сонин сонсогдож байгаа биз? Гадил (банана)-д дуртай сармагчны бодол гэж ээ.

Тэнэг Монгол [202.9.46.204] 2021-01-10 17:52:31

Тэнэгтэж өгч бнаа. Ажилгүй алцгарууд нь л тэгж нутаг орноо орхиод амиа аргацааж явах бхдаа. Тэгээд бүгд явчихвал энэ хот нь хөлдүүс блоод сөнөх юм бналдаа. Эргээд иртэл хэдэн хужаа нар хөөрхөн тордоод супэр хот болгочихсон -хай та нар юүн улсваа..зайлцгаа гд сууж бвал яахуу. За яахав тэр Ханбогдодоо хот байгуулъя. Зундаа шатаж үхлээ хойд зүг нь дээр юм бна гэд уйлан донгдно биз..ёстой үхэр нэрэндэ таарсан ч улс блдоо..

К [202.55.188.36] 2021-01-10 17:45:58

Ер нь яваад л байгаа ш дэ энэ хүнийг Багамын арал руугаа явна уу өдрийн сониндоо ингээд мэдрэлтээд сууна уу говьд очино уу вашингтон орно уу өөрийх нь л эрх шүү дэ ккк

Сайхан амьдрал [124.158.84.102] 2021-01-10 16:21:21

Гайхалтай, 100% дэмжинэ

Zochin [103.26.195.103] 2021-01-10 16:42:50

Uursduu malaa tuuj ochood hyatadad hud urag bolood l

Зочин [66.181.161.65] 2021-01-10 15:13:23

eniig bichsen hun Mongol hun monuu heleh ugch algadaa.

зочин [103.229.123.130] 2021-01-10 14:32:25

Говь руу Орхон Хэрлэнгээсээ илүүчилж усжуулаад ойжуулаад явбал дулаан сайхан газартай болно доо

Зочин [192.82.78.251] 2021-01-10 13:56:10

Zuv uu ene heden malnuudiig harsaar bgad amidral hetsuudlee Japan ulst hamtarch ajillah bolson neg aimgaa tureesluul 500 terbum dollaraar Japanchuud bidend shine hot barij ugnu ene ashigtai erguu heden malnuud yuch hij chadahgui mongoliin baylgiig unegui zuuguud duuslaa

Зочин [202.126.90.129] 2021-01-10 13:02:55

Нүүдлийн шувуу л ийм нутагтай даа

Зочин [223.11.139.131] 2021-01-10 12:32:24

Baishin dotor tom aral bii bolgoh heregtei

Зочин [203.91.115.53] 2021-01-10 11:34:02

Сонин мэдээ байна. За тэгээд нүүдэлчид тэр сайхан газрын диваажин руу чинь хэдэн малаа туугаад явна л гэж зүтгэнэ дээ. Тэгэхээрээ харин юу болдог бол.

зочин [64.119.27.75] 2021-01-10 10:42:46

монголын говыг хэн ч түрээслэж авахгүй өвөл маш хүйтэн хавар зундаа шороогоор шуурна,Өөрийн гэсэн аралтай болвол бид өвөлдөө очиж амарч болно сайхан санаа байна

Очир [66.181.161.61] 2021-01-10 10:35:00

Сайхан л санаа байна. Яагаад болохгүй гэж. Ямар хүн малгүй тарвага болоод нүхэнд ороод иччих тухай ярьж байгаа биш. Хувь хүн арал авч болоод байгаа юм чинь улс бол асуудалгүй.

Зочин [64.119.21.254] 2021-01-10 10:49:06

76 илжиг чинь шигчихээд улс амьтандаа зай гаргаж өгөхгүй шүү дээ.

Зочин [203.23.199.221] 2021-01-10 10:33:05

Уушигаа сольдог болвол арал авч болноо.

Zochin [66.181.186.189] 2021-01-10 10:02:12

Zub sanaa bodoh l zuil bn

Зочин [202.126.88.194] 2021-01-10 10:45:16

Нийтлэл бичигч жоохоноор барахгүй сумтайдагаа ккк

Тэнэглэл [202.9.46.77] 2021-01-10 09:12:40

Хүн тэнэг байж болно. Гэхдээ бүр ийм нийтлэл бичтэлээ тэнэг байна гэж байдаг аа бас.

Монгол [202.179.14.144] 2021-01-10 16:41:12

Харин тийм ээ , нэртэйгээр нь зарим нутгаа дулаан аралаар сольчихгоод байна уу , Хэдэн мянган жил өвөг дээдэс маань амьдраад л ирсэн.Идэр есөөр жин тээгээд л явж байсан..Тэрбумтнууд ч ойлгомжтой.Түүнээс гадна , фитнес, баар хэссэн , мах идэх дуртай ч малын зах ч мэдэхгүй , ажил голсон ....худлаа сүрхий царайлсан бэлэнчлэх сэтгэлгээтэй бөгөөд эх орныхоо үнэ цэнийг мэддэггүй нөхдүүд л ингэх байхдаа.Ямар хачин сэтгүүлч гэж ийм зүйл бичдэг байна аа.

Монгол хүү [150.129.140.77] 2021-01-10 09:01:58

Нэг мөсөн яваад, битгий эргэж ирээрэй, харьд өвөлждөг дарга нараа бас аваад яваарай, бидэнд гай болсоор удаж байна. Үлдэх бид учраа олно.

Иргэн [213.127.90.112] 2021-01-10 08:42:52

Монголын өвөл монголын баялаг

Монгол [202.179.14.144] 2021-01-10 16:42:09

Ёстой тийм .

Зочин [122.210.133.193] 2021-01-10 08:36:00

+ 7 hemd daarad l bnda . Arliin orond. Chiigleg gazar huiten bdg.burhan bugdiig tentsuulsen bdg.

СБД иргэн [192.82.72.21] 2021-01-10 08:35:57

Жилийн 4 улирал маань тус тусдаа онцлогтой сайхаан. Гэхдээ сэтгүүлчийг дайрахаасаа өмнө бодоцгооё. Бидний мөнгийг хусчаад гадаадад газар авдаг нөхдийн хажууд энэ бол эрүүл ухаан. Хашчулуун сэтгүүлч зөв санаа гаргаад хүйтэнтэй хольж, арал худалдан авах гээд хальтарсан нь тиймхэн юм. Ер нь ашиглахгүй байгаа өмнийн уудам нутгаасаа Гонконг маягаар сайн түрээслэх нь зүйтэй. Түрээслэгчээр яг хууль дагадаг Японыг сонгож авах хэрэгтэй.. Ингэж ярихаар поп эх оронч улс төрч, ТББ-ынхан яаж донгосох нь ойлгомжтой. Хэрэв ийм газартай болвол өөрсдөө хөрөнгө зарахгүйгээр, тэнд нь жуулчилж болноо доо. Хөгжил тэнд явагдана. Үүнийг хараад манай тэнэг томчууд нэрлэхэхдээ нэгийг бодож,тунгүйдээ улсаа гэх санаа төрж эхлэх сайн тал ч гарч магадгүй.

Иргэн [213.127.90.112] 2021-01-10 07:56:18

Монголын өвлийн ачаар өнөөдрийг хүртэл гадаадынхан цөөхөн, монгол Монголоороо байгаа юм

зочин [202.21.107.120] 2021-01-10 07:51:09

Хашчулуун гуай Та өмнөт Хятадад очиж шорттойгоо яв даа. Таныг дагах нь дагаад явж болно. Харин үлдсэн нь 4 улиралтай эцэг өвгөдөөс үлдээсэн энэ нутагтаа хар гэртээ хаан бор гэртээ богд болоод л амьдарцгаая. Нүүдэлчин амьдрал, нутаг хоёроосоо салвал бид Монгол биш болно. Чингис хаан маань таны муулаад байгаа энэ нутагт төрж өсөөд ясаа энэ нутагт үлдээсэн гэдэг бүздээ. Том сэтгэсэн ч цаад санаа нь онцгүй байна шүү. Нутагаа орхиод дулаан арал бараадаж байх хооронд энэ нутагт маань эзэн суух Хятад Япон Солонгосууд үүнийг чинь хүлээж суугаа даа. Аралтайгаа хамт живчихвэл дэлхийн дулаарал руу буруугаа чихэх үү.

Зочин [103.10.21.53] 2021-01-10 07:31:03

Эхлээд УЛСАА УЛС ШИГ УЛС БОЛГОХОД та хувь нэмрээ оруул... дараа нь МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХЭД та шилдэг санаагаа нэмэрлэ ..... Дараа нь АЗИЙН БАР БОЛГОХОД та бас дахин нэг шилдэг санаагаа нэмэрлэ .... улсаа хөгжүүлчихвэл ч ... харийн нутаг худалдаж авах эсэх талаар ЯРИЛЦВАЛ ямар вэ ...ТЭР ҮЕД ЭНЭ Ч ДЭМИЙ Л САНАА БОЛОХ БОЛОВ УУ ДАА ...айн

Зочин [103.10.21.53] 2021-01-10 07:16:42

Хүний нутгийн зөөлөн хөрс нь ХАТУУ...Өөрийн нутгийн хатуу чулуу нь ЗӨӨЛӨН санагдана даа танд

Зочин [223.104.39.75] 2021-01-10 07:07:51

covid setgetsd nolooldog gesen...buur aichihlaa.comment ba niitlel bichsen hunees...

Зочин [192.82.78.162] 2021-01-10 07:06:19

Эх орноо голно гэж яаж бодсон лалар вэ .Монгол улсад монголчууд бид л амьдрана хуцдаш муу лалар вэ.

Зочин [103.10.21.53] 2021-01-10 07:04:47

Хүний нутаг худалдаж аваад тэндээ амьдарч болох ч сайхан эх орныхоо тухай ЯРУУ НАЙРАГЧИД... ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ МОНГОЛЫН САЙХАН ОРОН... МАЛ ХҮН 2 НЬ УС НУТГАА АНДАХГҮЙ МАНАНТ ЦЭНХЭР ТАЛЫНХАА УУР АМЬСГАЛД АЛЗАХГҮЙ ДОГШИН БАЙГАЛИЙН ААШИЙГ ХҮН НЬ ТААЖ МЭДДЭГ ДОМОГ ЦУУТАЙ УУЛСАА ХӨЛӨГ НЬ ДАВЖ ЧАДДАГ... БУЯНТ ДЭЭДСЭЭС ӨВЛӨСӨН ТӨРӨЛХ САЙХАН НУТГИЙГ МИНЬ БУЛААЛДАХ ЗҮРХТЭЙ ХҮН ОРЧЛОНД БАЙХ УЧИРГҮЙ... ЭЦЭГ ӨВГИЙН МИНЬ МӨНХӨД БАДРААСАН ГОЛОМТ ЭРДЭНИЙН АЛТАН ӨРГӨӨ МИНИЙ ЭХ ОРОН... гэж бичиж үлдээсэн байх юм

Зочин [103.10.21.53] 2021-01-10 07:18:43

Эх орон гайхамшиг

Зочин [192.82.77.219] 2021-01-10 07:04:31

Өвөл манай баялаг

Зочин [64.119.26.172] 2021-01-10 06:30:26

....

Зочин [202.9.46.106] 2021-01-10 06:29:00

Zov sanaa bna ugaasaa huiten bus ashigtai bish

Зочин [172.58.200.152] 2021-01-10 08:24:20

Хуцваа, Нохойн шодой чинь.

Зочин [64.119.26.172] 2021-01-10 06:26:49

Дулааныг хүсээд байгаа хүмүүс тэр газарлуугаа явцгаа Хүнү сүнү гээс эзэн Чингис хааныхаа үлдээсэн энэ баялаг газраа хүйтэн гээд гологсод халуун бүсрүүгээ зайлцгаа хүйтнийг нь голохгүй энд амьдрахийг хүссэн 20 иос 200 н саяа хятад хүмүүс бэлэн байгаа ёпончууд ч гэсэн нүүгээл ирэх байх та нараар дутахгүй ээ энэ сайхан тал нутаг минь ... гээд хэлчүүл өөдөөс гуцалдаал унахинболуу

Зочин [103.212.118.77] 2021-01-10 07:08:10

Нутгаа хаях гээгүй, дэлхийн хэмжээнд сэтгэж амьдрах гэсэн санаа л юм биш үү

Монгол [122.201.21.220] 2021-01-10 06:22:16

Бичсэн бичүүлсэнийг нь олж шалгах хэрэгтэй. Монголыг устгах ажиллагаа байна.

Зочин [103.10.21.53] 2021-01-10 07:19:28

Магадгүй шалга

Нараа [202.126.89.145] 2021-01-10 06:11:04

Та судалгаа хийсэн ч анх санаачилга гаргасан хүнээ бас дурдсан бол....

Zochin [46.224.12.103] 2021-01-10 06:10:03

Mongoliin uur amisgal mash haruu huurai huiten gehdee zundaa saihan Tiim bolhoor uwliig l tawtai saihan unguruuleh arga oloh heregtei ehleed zugeer l ger hooroololoo ded butsetstei bolgochih teheer l arai uuur blno shtee hamgiin hetsuu ni ene huitend nuurs zuuj tuleh us awah geed l yadaj ger oron ni dulaan baih heregtei

Зочин [64.119.16.254] 2021-01-10 06:07:35

Болохгүйч юм байхгүйл дээ. Мөрөөдөл том байх тусмаа хүчтэй. Шинэ үе үүнийг хийнэ гэдэгт итгэж байна.

Уншигч [202.9.40.64] 2021-01-10 06:04:34

Футболка-богино ханцуйт цамц. Ямарч подволк модволк биш .

Зочин [192.82.72.178] 2021-01-10 05:14:45

Ёох яг энэ чинь шүү дээ . Би Eрөнхийлөгч байсан бол томхон 2 гурван сөя хүн багтахаар арал худалдаж авнаа. Яг шүү. Өвөлдөө хүүхдүүдээ тэнд байлгаж сургуульд ньявууона. Ямар сайхан боломж билээ лээ. Маш их цагийг гадаа өнгөрөөнө. Төрал бүрийн спортоор хичээллэнэ. Монгол хүүхэд болсноороо ёстой бахархах байхаа. Тэгээд дулаан цагтаа Мрнголдоо ирж Монголоороо аялж амьдарч бас л суралцана. Ямар сайхан байх болоо. Эндээс л эх орон нь хичнээн сайхныг бас мэдэх болно. . Төгс иргэдийг ингэж л бүтээнэ. Бурхан ивээг. Монголчууд мандан бадраг Монгол хүн бүрийн сайхан мөрөөдөл биeлж байг

hm [103.26.193.127] 2021-01-10 04:55:33

Энэ сэтгүүлч юу яриад байна аа? Эрүүл л байдаг байгаадаа? 1. Тийм их мөнгө байгаа юм бол эхлээд улсаа өөд нь татчих. Финландь Швейцар шиг болгосон байхад хэн ч хаашаа ч явна гэхгүй. 2. Монголчуу нүүдлийн шувуу шиг нүүж байхад манай хил хязгаарыг Орос, Хятад 2 манаад л сууж байна гэж бодож байна уу? 3. Урд нь эх нутгаасаа төрийн зарилгаар ч бай, өөрийн хүслээр ч бай гараад явсан хазара, хятады өмнөд мужуудад байх монголчуудын удамаас одоо ямар байгааг нь асуу. НААД БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ ӨӨРИЙН ЮМАА ӨӨД НЬ ТАТАЖ ЯВ! Монгол нутгийг минь өөршиг чинь хүмүүс муухай байлгаж байгаа гэдэгийг ухаар.

иргэн [192.82.74.94] 2021-01-10 04:52:16

Юу арал худалдаж авах вэ ?хажууд байгаа аргалаа түүж түлшээ бэлдэж чадахгүй байж!!!!!!юу муухай орон вэ?таван хошуу мал;ёсөн эрдэнэтэй.тал сайхан нутагийг Бурхан бэлэглэсэн.!!!!!!!Гуншигнаад байлгүй байгаа зүйлдээ талархаж амьдарцагаа цаман Монголчуудаа!!!!"""""!!!!!!!!наад бардам зан онгироо зан,дээрэлхүү.их зан та нарийг ийм тэнэгээр удирдаж байгаа юм..өнөөдөр амьсгалтай байгаадаа таларх.маргааш юу болохийг чи та ч мэдэхгүй учраас.Эх ороноо магтаж амьдарцагаа.бид хангалттай сайхан амьдарч бна.эрх чөлөө л ч энэ шүү.!!!!!!!!!

Зочин [122.210.133.193] 2021-01-10 09:05:47

Yag unen . Yun aral hudaldaj avah, yadmaghan ediin zasagtai yadruuhan bj,

Зочин [103.10.21.53] 2021-01-10 07:50:35

Монголоос хэн нэгэн хүн арал авчихаж л дээ Түүнийг нь энэ сэтгүүлч үзжээ дээ янз нь....

Зочин [66.181.187.205] 2021-01-10 04:35:22

4 улиралтай сайхан нутаг даа. Баялаг ихтэй .зун намар бол маш үзэсгэлэнтэй газрын диваажин гэсэн үг...хүйтэн болхоор л олон сая хүний түрэлтээс хамгаалаад тэсээд байгаа юм даа...наад дулаан халуун орон луу газараа орхиод явьяа гэх уриалга чинь худлаа тархи угаалт юм даа..газар нутагт нь шунасан хүмүүсийн яриа

Zochin [139.5.219.230] 2021-01-10 04:26:56

Saihan sanaa bn.

Байгалийн хууль [66.181.161.87] 2021-01-10 04:25:56

Монгол орон хатуу ширүүн уур амьсгалтай нь үнэн. Гэхдээ энэ бас давуу тал шүү дээ. Бурхан биднийг гадуурхаагүй, бүх хүн төрөлхтөнд ижил зовлон жаргалыг хувиарласан. Монголчууд дэлхийн хаа сайгүй л тэнэж, амьдарч яваа. Арлын оронд удаан хугацаагаар амьдарсан миний хувьд Монгол орон диваажин мэт санагддаг. Үүнийг бичиж байгаа хүн та арлын оронд очоод дор хаяж 5 жил амьдраад үзээрэй, зовлон болох зүйлийг бас бурхан тэнд заяасныг өөрийн биеэр мэдрэх болно. Эцэг дээдэс маань халуун амь, бүлээн цусаараа хамгаалж бмдэнд үлдээсэн эх орноо муулах тийм ч сайхан санагдахгүй байна

Зочин [66.181.161.84] 2021-01-10 04:16:48

Юуг хуучинсаг гэх ба юуг шинэсэг гэх вэ ..? цаана чинь дэлхийгээр тэнэх атугай УМАЙТАЛ ХУМЬЖ байна , ертөнцийн эзэн ... Худлаа донгосогсод ба илүүдэлүүдийг цэвэрлэж байна , хоцрогдол оо...

эгэл [66.181.181.161] 2021-01-10 04:16:34

Болж байна шүү Ухаанаа уралдуулцгаая

Зочин [202.9.46.120] 2021-01-10 04:05:26

монгол шиг муухай орон энэ хорвоод алга.

D [192.82.67.67] 2021-01-10 03:59:48

4 улиралтай болохоор л эх орон минь хамгийн сайхан санагдаад байдгийм даа. Өвлийг өнтэй давж хүн , байгаль өнгөө засч хүч тамир бие махбодь нь сэргэдэг байхаа даа. Гэхдээ дулаан өвөлжих нь тийшээ яваад л , хүйтэнд дуртай нь эндээ үлдээ л болхийм биш үү хаха

зочин [202.126.90.138] 2021-01-10 03:53:16

Уг нь ч Монголын бүх хүн ам бараг гуравхан том байшинд багтчихна л даа

Zochin. [66.181.161.6] 2021-01-10 03:50:36

CANBOGD XANGI MANDALD gobid gradus baga mash ih salcitai bdag....uuruutend ubuldulaan geed xed xonood yzeed ireed bich..

зочин [202.126.90.138] 2021-01-10 03:49:42

Энэ сэтгүүлч солиорчээ ум ма ни бад ми хум

Зочин [150.129.143.139] 2021-01-10 04:18:44

-40Хүнийг хөлдөөхөөр ингэж солиордийн

Үйлдвэрлэгч [103.26.195.195] 2021-01-10 03:48:02

Манай үйлдвэр худалдааныхан арай л жижиг байна, дэлхий нийтийн интеграцид орсон бизнестэй компани байхгүй, бүгд л дотоодын 3,4 хөн сая хүнтэй зах зээлд бараа бүтээгдхүүн нийлүүлдэг, их л бодож нүүрсээ шанагадаад түүхийгээр нь машинаар зөөдөг, тэрийгээ болоогүй нээг их бараа экспортолсон гэж бодоод сүрхийгээ гайхаад сууж байдаг, олигтойхон шиг баячуул байдаг бол арал авчихаад монголчуудыгаа өвөлжүүлдэг бизнес хийгээд сууж байхгүй юу???

Зочин [150.129.143.159] 2021-01-10 03:42:54

энэ том газар нутагтаа эв нэгдэлтэй байж чаддагүй хүмүүс яаж нэг арал дээр аьдрах юм бол? манайхан шиг нийгэмшээгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй хүмүүс хаана ч байсан адилхан. чадахгүй

Зочин [202.9.46.66] 2021-01-10 03:31:12

Тэгдэг бол сайхан л байнаа. Монголын энэ өвлийн хүйтэн бол арай дэндүү юмаа. Өвөлдөө бол хүн амьдрахад тохиромжгүй нутаг байна. Ядаж байхад хүйтэн зэвэргэн өдрүүдийн үргэлжлэх хугацаа нь урт. Залгаад хавар гээд нэг хавсрагадаж шороо шуурдаг урт улирал байна. Хүн малыг зүдрээж өгнө. 6 сар гарч байж нэг юм гайгүй болно. Зун бол харин сайхан сэрүүн. Гэвч зун богинохоон.8 сарын эхээс сэрүүсээд өглөөгүүр хүйтэн болоод эхэлнэ. Өвөл дулаан газраа өвөлждөг болчуул гоёо гоё.

Зочин [202.9.46.66] 2021-01-10 07:57:09

Битгий тэмээ гэхээр ямаа гээд хэтрүүлээд бай. 3 есийн хүйтнээр усанд орж наранд шарж биеэ жаахан тордчихоод хүрж ирээд цагаан сараа хийгээд ажил амьдралаа хэвийн хийгээд явчихийшдэ. Ингэвэл монгол хүний бие эрүүл мэндэд нь сайн болнуу гэхээс муу болохгүй.

зочин [202.126.90.138] 2021-01-10 03:51:43

Чи хө тэгвэл эх орноо өгөөд Хятадын боол болоод Хятадын өмнөд хэсэгт шорт фодволктойгоо газар малтаад сууж бай

Зочин [66.181.178.213] 2021-01-10 03:29:40

Мууг дагавал могойн хорлол гэж, Оросыг дагасаар ийм болов

Зочин [202.131.225.53] 2021-01-10 19:34:54

Балайраад байгаарай.

Зочин [64.119.19.48] 2021-01-10 03:41:56

yes

Зочин [139.5.217.44] 2021-01-10 03:22:05

Сайхан санаа байна

Монгол хүн [202.9.47.24] 2021-01-10 03:08:37

Бодож, хэрэгжүүлүүштэй зөв санаа шүү! Оросууд Монголуудын эв нэгдлийг задлахын тулд засаг захиргааны нэгж, хилийг бутарган жижиглэж хуваахаас өмнөх Богд хаант Монгол улсын засаг захиргааны 4 аймаг, цөөн хошуудтай томсгосон нэгжийг эргэн харж тэндээс авах юм их бий шүү. Тухайлбал: нэг аймагт хангай, хээр, говийн бүсийн нутаг багтсан холимог бэлчээрийн чөлөөтэй нүүдэллэх нутагтай, хүн ард нь ч дов жалгад хашигдаж, хамаатан садан хоорондоо ураглаж цус ойртохгүй байх, зун, намарт нь сэрүүн хангайдаа, өвөл, хавар нь дулаан говьдоо нутаглаад, хүн малгүй эрүүл, гарз багатай оршин амьдрах гэх мэт. Халуун оронд аралтай болохын тухайд гэвэл: Худалдаж авч ч болно, хэрэв мөнгө хөрөнгө хүрэхгүй гэвэл газар нутгаасаа илүүчилж байгаад арилжаад авч ч болно шүү дээ. Харин НҮБ, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн батлагаатай гэрээний дагуу энэ худалдаа, арилжааг хийх нь зайлшгүй.

Зочин [192.82.78.251] 2021-01-10 15:23:41

Gazar nutgaa zarj aral avah mal amitan ch ingej setgehgui bh

Зочин [59.153.112.98] 2021-01-10 04:44:10

Мэдрэлт.

irgen [192.82.71.205] 2021-01-10 03:07:39

ХАНБОГД ЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ,ТӨСӨВ ХИЙЖ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛВЭЛ МАШ СОНРХОЛТОЙ БАЙНА.ШИНЭЭР ГОВИЙГ ХАРАХ ГОЁ САНАА БНА.АЙЛААС ЮМ ХАЙХААР АВДРАА УУДАЛАХАД ЮМ ЮМ БАЙЖ БОЛОХ НЬ.

Зочин [66.181.186.72] 2021-01-10 03:02:58

Унасан газар угаасан ус гэдэг юмаа

Зочин [202.9.46.120] 2021-01-10 02:25:12

Муухай монголчууд

Зочин [202.9.46.17] 2021-01-10 06:08:26

Бурхан минь одоо сайндаа 20 хоног хүрэхтэй үгүйтэй л хүйтэрч байна.Үүнээс илүү улирал байхгүй дулаан газар очиж амьдрах нь өвлөөс зугтаагаад яваач.Эх орноо эзгүй хаяад дайжих юм уу.Хөл.толгойгоо алдсан сүүлийн 30 жилд л Төр засгийн харалган бодолгоос болж нийслэлдээ шамбааралдаж Азийн цагаан дагина бүдүүлэгчүүдээр дүүрч багир утаан хот болсон юм даа.


86 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
86 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.