БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн вакцин хийлгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна. Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Зэн Исинь мэдэгджээ. “12 дугаар сарын 15-наас хойш орон даяар чухал бүлгийн нийт 7.5 сая хүн вакцин хийлгэжээ. Үүн дээр өндөр эрсдэлийн бүлгийн 1.6 орчим хүнийг нэмбэл вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 9 сая гаруйд хүрч байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. Цаашлаад иргэдэд вакциныг ямар ч үнэ төлбөргүйгээр хийнэ гэдгийг Зэн Исинь онцолжээ.

Хятадын эрх баригчид яаралтай хэрэглэх зорилгоор “Sinopharm”, “Sinovac” компаниудын вакцинуудад зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн Зэвсэгт хүчинд зориулж “CanSino” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Вакцинжуулалтад эхний ээлжинд эмнэлгийн болон гаалийн ажилтнууд, ачаа тээврийн ажилтнууд, ажлын болон сургалтын зорилгоор гадаад орныг зорих хүмүүсийг хамруулж байгаа аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

АААeoxozqe [178.158.70.35] 2021-11-02 07:28:46

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [122.201.31.132] 2021-01-11 21:58:34

Ёстой гялалзуулах юмаа!! Энэ коминист нийгэм гэдэг нь хамаагүй дээр илүү юм бн аа!!! Манайх яагаад өөрчилцөн юмб дээ!

Зочин [192.82.76.215] 2021-01-10 15:08:54

Хятад 9 сая Монгол 0 вакцин хийлгэлээ

Зочин [64.119.25.180] 2021-01-10 09:28:24

oros 'sputnik-v' vaccine 20$ ...!!!

Zochin [46.224.12.103] 2021-01-10 06:11:53

Orosoos vaktsin gui yamar guij suraagui bish

Зочин [64.119.25.180] 2021-01-10 04:46:41

orosiin "sputnik-v" vaccine 95% -tai...!!!

Зочин [64.119.25.180] 2021-01-10 04:38:12

china vaccine 70%-tai...!!! russia vaccine 90% garui %-tai...!!! oros vaccine ard tumen dee unegui hamragduulj bgaa...!!!

Зочин [223.104.39.75] 2021-01-10 07:13:21

china vaccine 120 orchim usd.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.